УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойрогтоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орхон аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүн О.Баасанхүү өнөөдөр тойрогтоо ажиллаж байна.Энэ удаагийн ирэлтээрээ Тайвань улсын Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Чуан Хао Юнийн хамтаар хүрэлцэн ирж Орхон аймгийн Их залуу багт байх өрхийн эмнэлэгт 50 000 ам долларын үнэ ханш бүхий хүний биеийн бүх хэсгийг дурандан харах эхо аппаратыг хүлээлгэн өглөө. Тэрбээр сардаа 2-3 удаа Эрдэнэтэд ирж иргэд сонгогчидтойгоо уулзаж хэвшсэн .Мөн өнгөрсөн хавар УИХ-гишүүн О.Баасанхүү Тайвань улсын төлөөлөгчийн газраас ирүүлсэн эмнэлэгийн тусламж үйлчилгээний хэрэгслүүд болох тэргэнцэр, алхуулагч нэг удаагийн хэрэглэгдэхүүн зэргийг БОЭТ-д өгсөнөөс гадна хөнгөвчлөх тусламж ,үйлчилгээний тасагт хүчилтөрөгчийн аппарат хүлээлгэж өгч байсан юм.Өнөөдөр харин өөрийн сонгогдсон  тойргийн  бүх сургууль  цэцэрлэгийн  багш  нарын дунд  аврага шалгаруулах  гар  бөмбөгийн  тэмцээнийг зохион  явууллаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.