НАМЭХ-ны бүсгүйчүүд чуулж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
Орхон аймгийн МАН-ын хороо,”Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ хамтран “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе ” арга хэмжээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээгээр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байрь суурь, манлайлал оролцоог нэмэгдүүлж , шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй хамтран ажиллах зорилготой юм. Тус арга хэмжээ нь Хөгжлийн төлөө “Алхангаа ярилцъя “явган аялалаар эхэлж, нийтдээ 1000 орчим эмэгтэйчүүд цуглан алхангаа нийгэмд болон орон нутагт тэр дундаа иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар аймгийн засаг дарга Д.Батлуттай нээлттэй ярилцсан. Иргэдээс гарсан саналыг нэгтгэж шийдвэрлэх арга хэмжээг авна гэдгээ аймгийн засаг дарга энэ үеэр онцолсон юм. Мөн ” ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” арга хэмжээний хүрээнд Орон нутгийн бизнэс эрхлэгч эмэгтэйчүүдийн дэмжих бодлого, боломжууд, Тогтвортой хөгжлийн зорилго-эмэгтэйчүүдийн оролцоо Дижитал шилжилт ба Эмэгтэйчүүд болон Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үндэсний сүлжээ байгуулах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг боллоо.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.