“Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ-ын хамт олон зорилтот бүлгийн айл өрхүүдэд нүүрсний дэмжлэг үзүүллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймаг  зэргэлдээх аймаг сумдаас хэрэглээний түлшний модоо татан авч хангадаг.  Бусад орон нутаг аймгуудтай харьцуулахад мод түлшний өртөг харьцангуй өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор гэр хорооллын зарим өрх өдрийн хүнсний хэрэглээ, түлээ, нүүрсний үнээ дийлэхээ байсан гэдгийг “Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ-ын хамт олонд удаа дараа илэрхийлж, нүүрсний дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсcэн байна.  Зорилтот бүлгийн айл өрхүүдийн хүсэлтийг  ийнхүү судалж  үзээд  нэг ч гэсэн гэр бүл  өнтэй дулаан өвөлжих боломж нөхцлийг бүрдүүлэхээр “Энх Эрдэнэтийн Хөгжил “ТББ-ын тэргүүн Цогтын Бат-Энх 135 тн нүүрсийг  өнөөдөр Орхон аймагт  буулгалаа.

Говил , Баянцагаан, Эрдэнэ, Яргуйт багуудын өндөр настан, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэдтэй айл өрхүүдэд багаас  гаргасан судалгааны дагуу хуваарилан олгож эхэлжээ. “Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ нь байгуулагдсан цагаасаа эхлэн  Орхон аймаг буюу Эрдэнэт хотын хүн ам, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг болоод  нийгэмд тустай олон ажил  хийж хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид ч дэмжлэг туслалцаа, сайн үйлсээр бусдыгаа хошуучлан ажиллахаа илэрхийлээд байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.