ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны XIII хуралдаан яг одоо Нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд үргэлжилж байна.


  Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан эхлүүллээ. Тус хуралдаанаар аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат илтгэл тавин хэлэлцүүллээ.
Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн талаар хэлэлцэж байна.
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 29-ний өдөр товлогдон зарлагдсантай холбогдуулан 2020 оны орон нутгийн төсвийн төслийн талаар хэлэлцэх бөгөөд 2019 оны төсвийн зарим нэршил өөрчлөх асуудал ч мөн энэ хуралдаанаар ярих юм.
Түүнчлэн газрын харилцааны талаар 2019 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2020 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн талаар Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон илтгэл тавин хэлэлцүүлж, ирэх онд баримтлах чиглэлээ батлуулах юм.
Мөн энэ хуралдаанаар орон нутгийн шинжтэй зарим нэг шагналын журамд өөрчлөлт оруулна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.