ҮЕРИЙН ДАЛАН БАРИХ АСУУДЛААР ИРГЭДИЙН ДУНД НИЙТИЙН СОНСГОЛ ЯВУУЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр Орхон аймагт үерийн далан барих ажил хийгдэнэ. Энэхүү ажлын бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр иргэдэд нийтийн сонсгол явууллаа.

Орхон аймагт хаврын улиралд шар усны, зуны улиралд бороо хурын үер болж их хэмжээний хохирол учирч байгаа нь хотын үерийн нэгдсэн далан баригдаагүйтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. 2015 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Хотын үерийн хамгаалалтын далан суваг”-ийн ажлын зургийг боловсруулсан ч хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл барьж чадаагүй байна. Эрдэнэт хотын хэмжээнд нийт 44.6 км үерийн хамгаалалтын далан хийхэд 22.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Европын сэргээн босголт хөгжлийн банк нь манай аймагт 14 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүний 50 хувийг нь буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Энэ ажилтай холбоотойгоор захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэдийн дунд сонсох ажиллагааг зохион байгуулсан юм.

Сүүлийн 5 жилд манай хотод нийт 9 удаагийн үер усны гамшиг тохиолдсоны улмаас 7 хүний амь нас эрсдэж, иргэн, ААНБ-уудад олон сая төгрөгийн хохирол учирсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.