“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН” Б.ГАНХУЯГ ЭРДЭНЭТЭЭС УИХ-Д НЭР ДЭВШИХГҮЙ

0
67

Он гарангуут УИХ-ын сонгуулийн чимээ төвөргөөнтөж горилогч нар эхнээсээ ажлаа өгч эхлэв .Орхон аймаг буюу Эрдэнэтээс сонгуульд горилогч нарын тоо нэгээр хасагдаж нэмж хоёроор яригдаж байна.

2020 оны УИХ-д нэр дэвшигчид 01 сарын 01-нээс өмнө албан ажлаа өгсөн байх ёстой өнөөдөр албан ёсоор ажлаа өгсөн Эрдэнэтээс горилогч одоогийн байдлаар алга байна.Энэ оны сонгуульд МАН-аас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх дэвшихээр намын шийдвэрээ хүлээж буй ч нам дэмжвэл би дэвшинээ гэдгээ зарласан бол ББ буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнийн хувьд бараг 3 жилийн өмнөөс хөл сурталчилгаагаа хийж хийгээгүй ажил ,барьж аваагүй төсөл хөтөлбөр байхгүй олон салбарт хүмүүнлэгийн болон боловсрол руу чиглэсэн олон ажил хийлээ.Харин “Эрдэнэс Тавантолгой”-н СЕ0 гүйцэтгэх захирал ,”Улаанбаатар хот дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөл”-ийн дарга “Эрдэнэтийн хүү” ТББ-г үүсгэн байгуулагч Б.Ганхуягийг 2020 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгийг компанийн хэвлэлийн төлөөлөгч нь Twitter-т жиргэжээ.

Тэгэхээр МАН-аас нэг хүн хасагдаж нэмж Хууль зүйн сайд Ц.Нямдорж Эрдэнэтээс дэвшинэ гэж бор шувуу нисэж эхлэв.МАН-аас нэр дэвших хүмүүсийн нэр яг баттай болоогүй ч сонгуулийн өмнө хэнбугай нэмэгдэж гэнэт гарч ирэхийг бас таашгүй байна.

Тэгвэл АН-аас Эрдэнэтийн МОАх-ын Д.Өсөхбаяр, Ардчилсан намын гишүүн Р.Улаанхүү , Эрдэнэтийн бүх захын эзэн ёстой хар багаасаа өөрийн хөдөлмөрөөр бизнест хөл тавьж амжилттай яваа АИТХ-ын төлөөлөгч “намуухан” Ц.Ойдов бас нэр дэвшихээр ажлаа эхлээд байна.

Сонгуулийн жилийн жилд Монголын улстөрчдийн гараа үрэн байж шүлэнгэтэн зүтгэдэг тойрог бол яалт ч үгүй Эрдэнэт болоод удаж байна.

Энэ оны сонгууль ёстой гал гарсан болох нь эртнээс мэдэгдээд эхэлсэн.

Дээрх нэр дэвшигч дээр нэмэгдэж Орхон аймгийн ИТХ-ын дарга асан АН-ын ҮБХ-ны гишүүн Банкийн Мягмарсүрэн, УИХ-ын гишүүн Октябрийн Баасанхүү нар дээр Шинэ намаа байгуулсан Ж.Батзандан ,Буянгийн Б.Жаргалсайхан нэмэгдэж байгаа гэх.

Ямартаа ч “Эрдэнэтийн хүү “гэдгээрээ бас улсад оруулсан төсөв, шилдэг удирдагчаар тодроод байгаа Баттулгын Ганхуяг их уурхайн ажлаа үргэлжлүүлэхээр нэр дэвшихээ энэ удаа хойшлуулж байгаа бололтой.

Харин нэмж Сайд Ц.Нямдорж, Шинэ намын дарга Ж.Батзандан нарын нэр нэмэгдэж Эрдэнэтийн сонгууль сонирхолтой болох нь тодорхой боллоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

LEAVE A REPLY

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.