Трамп цагаачдыг хязгаарлах зарлиг гаргалаа

12
Like
Like Love Haha Wow Sad Angry

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Лалын терррорист бүлэглэлүүдийг АНУ-д нэвтрүүлэхээс сэргийлэх арга хэмжээг чангатгах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Цагаачлалын асуудлаар өргөн хүрээг хамарсан энэ зарлигт “мэдэгдэхүйц өөрчлөлт гарах хүртэл Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзах” асуудал мөн багтсан байна.  Түүнчлэн АНУ 2017 онд хүлээн авах цагаачдын тоог 50 мянга хүртэл бууруулахаар шийджээ. Энэ нь өмнөх засаг захиргааны үед тогтоосон хязгаарын тал хувьд ч хүрэхгүй аж. Баасан гаригт телевизэд өгсөн ярилцлагадаа Доналд Трамп цаашид АНУ-аас түр оршин суух зөвшөөрөл хүсч буй Сирийн дүрвэгсэд христийн шашинтай бол давуу тал болно гэж хэлсэн байна.

Ерөнхийлөгч Доналд Трамп орон нутгийн цагаар баасан гаригт Пентагонд анх удаа зочилсон юм. Тэтгэвэрт гарсан генерал Жеймс Мэттис Батлан хамгаалахын сайдын тангараг өргөсний дараа ерөнхийлөгч Пентагонд дээрх зарлигт гарын үсэг зуржээ. Энэ үеэр Трамп “Манай улсыг дэмжиж, манай ард түмнийг үнэн сэтгэлээсээ хайрладаг тийм л хүмүүсийг эх орондоо оруулах болно” гэж хэлсэн байна.

Зарлигт багтсан хязгаарлалтуудыг товч танилцуулахад:

  • Цагаач иргэдийг хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаанд зогсоох
  • Мэдэгдэхүйц өөрчлөлт гарах хүртэл Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзах
  • Ирак, Сири болон өөр бусад “тайван бус” байдалд байгаа орнуудын иргэдийг 90 хоногийн хугацаанд хүлээн авахгүй байх. Үүнд, Ойрхи Дорнод ба Африкийн долоон улс багтсан ба тэдгээр нь Ирак, Сириэс гадна Иран, Ливи, Сомали, Судан, Йемен гэгдэж байна.
  • Цаашид дүрвэгсдийг хүлээн авах асуудалд тухайн иргэн улсынхаа шашны цөөнх бол шашин шүтлэгийг харгалзан үзэх
  • 2017 онд 50 мянгаас хэтрэхгүй тооны дүрвэгсдийг хүлээн авах зэрэг асуудал багтжээ.

АНУ-д нэвтрэх виз олголтын асуудлаар мөн хэд хэдэн өөрчлөлт хийхээр болсон байна. Үүнд, виз хүсч буй бүх орны иргэдийн мэдээллийг нарийвчлан шалгах, Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журмыг түр хугацаанд цуцлах зэрэг багтжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 Олон сэтгэгдэлтэй

  1. order viagra online fast delivery
    <a href="[Link deleted]for sale in canada
    how do i order viagra online
    <a href=[Link deleted]for sale craigslist
    buy viagra online eu

  2. cheap cialis ireland
    <a href="[Link deleted]generic viagra cialis
    buy cialis professional uk
    <a href=[Link deleted]cialis in vancouver
    best pharmacy to buy cialis

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.