Ахмадууд улс төржиж “Ахмадын ордон”-оосоо нэгнээ хөөж эхэллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймагт Ахмадын холбоо гэсэн тодотголтой зургаан албан ёсны бүртгэлтэй нэгдэл байдаг байна. Энэ холбоодын дийлэнх нь Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийг байртай гээд байдаггүйг эс тооцвол өнгөрсөн жил 750 сая төгрөгний өртөгтэйгээр баригдсан хэтэрхий жижигхэн бас дээр нь дүн өвлөөр баригдан мөнгө санхүүжилт хүрээгүй арай гэж хүргэн барьсан гэж яригддаг Ахмадын ордонд  байрладаг. Өнөөдөр  энэ ордонд бас л хэл ам хэрүүл тэмцэл тасрахгүй байна. Учир нь тус ордон дээр  холбооны үйл ажиллагаагаа явуулдаг “Анхдагч Ахмадуудын холбоо”-г  байрнаасаа гарахыг Ахмадын холбооны дарга шаардаж эхэлсэн байна. Урьд өмнө холбоодууд өөр өөрсдийн Ахмадуудынхаа  өрөөнд сууж  өдөр хоногийн ажил төлөвлөгөөгөө гарган, цагийг хууч хөөрөн өнгөрөөдөг байсан нь ийнхүү өнөөдрөөр тасалбар болж  хөөгдсөндөө тэд гомдолтой байна. Тус холбоонд ихэвчлэн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж босголцож, залуу халуун насаа зориулан хөдөлмөрлөж явсан  алтан үеийн ахмадууд байдаг байна. Тэд өнөөдөр алгын чинээхэн өрөөнд өдөртөө хэд саатах эрэмбэгүй болтлоо хэрэггүй хүмүүс болсондоо гутарч байгаагаа хэлж байна. Ахмадуудын холбооны үйл ажиллагаагаа явуулдаг хоёр өрөөг суллаж УИХ-ын гишүүн Д. Дамба-Очир, О.Баасанхүү нарын орон нутаг дахь бие төлөөлөгчийг суулгана гэсэн хариулт өгч байгаа гэнэ. Ахмадын ордоноос хөөгдөж байгаа Ахмадууд өнөөдөр энэ  өрөөндөө суугаараа хононо гэдгээ хэлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.