ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

0

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан.

Төрийн албаны зөвлөлөөс Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлснээр төрийн албаны тусгай шалгалт, сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулах шийдвэр гарлаа.
Ингэснээр төрийн албаны шалгалтын зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө csc.gov.mn сайтад байршуулна. Мөн шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдөрт багтаан цахимаар явуулах юм.
Тус сайтын сонгон шалгаруулалт хэсэгт байрлах жагсаалтаас Орхон аймгийн хэмжээнд зарлагдсан шалгалтын зарын мэдээллийг харах боломжтой.
Төрийн албаны салбар зөвлөл
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.