Хэдийгээр цусны хорт хавдартай тэмцэн, эмчлүүлж байгаа гэдгийг нь олон хүн мэдэж байсан ч 37-хон настай Оякатаг ийм хурдан бүхнийг орхино гэж хэн ч бодож байсангүй.
Өнгөрсөн оны наймдугаар сард Токитэнкү эрүүл мэндийн шалтгааны улмаас зодог тайлах болсноо олон нийтэд зарлахад түүний тэргүүнд сүмочдын чимэг болсон чёнмагэ үс нь байгаагүй юм. Хорт хавдрын эсрэг туяа эмчилгээний улмаас тэр аргагүйн эрхэнд үсээ авхуулах шаардлагатай болж, сүмочдын хүндэтгэлтэйгээр үйлддэг энэ ёслолыг А.Хүчитбаатарын хувьд эмнэлгийн өрөөнд нам гүмхэн ёсолсон нь саяхан мэт.
Хүнд өвчний улмаас таалал төгссөн Токитэнкү А.Хүчитбаатарыг хоёрдугаар сарын 7-нд Токиод нутаглуулахаар болжээ. Японы иргэн болж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг энэ нутагт өнгөрүүлсэн тул талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслолыг япон заншлаар гүйцэтгэхээр болжээ.
Салах ёс гүйцэтгэх ёслолыг хоёрдугаар сарын 6-ны даваа гаригийн 17.00 цагт эхлүүлэх бөгөөд маргааш өдрийнх нь 11.30 цагт эцсийн замд нь үдэх тухай Японы “Асахи” сонин мэдээлжээ. Ёслол Токио хотын Эко-ин сүмд болно.
Токитэнкү А.Хүчитбаатар 2015 оны намар цусны хорт хавдартай болох нь оношлогдож, улмаар өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлсан юм. Өвчнийх нь талаар түүний харьяалагддаг Токицүказэ дэвжээнээс 2016 оны нэгдүгээр сард анх олон нийтэд мэдээлсэн байдаг. Өвчин нь аажим аажмаар даамжирч, өнгөрсөн оны аравдугаар сараас тэр өөрийн хүслээр хөдлөх боломжгүй болж, хэвтэрт оржээ. Токитэнкүгийн аав, улсын начин Ж.Алтангадас өнгөрсөн хугацаанд Японд очиж, хүүгээ асарч байжээ. А.Хүчитбаатар 1979 оны есдүгээр сарын 10-нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн юм.
Даруу, хөгжилтэй, үргэлж инээмсэглэн, бусдыг хөгжөөж явдаг байсан түүнийг сүмочид хүндэтгэн дурсаж, уй гашуугаа хуваалцсаар байна.
“Токитэнкү үнэнч шударга, уян зөөлөн боловч сэтгэлийн хаттай нэгэн байлаа. Өнгөрсөн оны аравдугаар сараас биеийн байдал нь ихэд дордсон. Нуруу маань их өвддөг боллоо гэж ярьж байсан. Хөлөө хөлөө чөлөөтэй хөдөлгөж чадахгүй, хэвтэрт байдаг болсон” гэж ояката Токицүказэ ярьжээ.
69 дэх Их аварга Хакүхо твиттертээ “Олон зургаас ийм нэгэн зураг оллоо. Хүчээтэйгээ салах ёс хийх гээд очтол өвдөлтөө мартсан мэт амарч байна. Мөрөн дээрээс нь адис аваад, хүж асаалаа” хэмээн бичээд, доорх зургийг оруулжээ.
Мөн тэрбээр “Босоод Алтангадас ахтайгаа тэврэлдээд гарахад сэтгэл минь өмрөх шиг боллоо. Их сүмодоо дахин ирж төрөөрэй” хэмээн бичжээ.
Зодог тайлсан их аварга Асашёорюү Д.Дагвадорж мөн фэйсбүүктээ Токитэнкүгийн тухай дурсамжаа ийн бичсэн байна.
“Тэнгэрт найз минь гэрэлтээрэй. Тэртээ 1994 онд бөхчүүдийн хүүхдүүдийг Эрдэнэбилэг багш маань цуглуулж, жүдо, үндэсний бөхийн “УДАМ” дэвжээ нээж билээ. Ж.Алтангадас начны хүү гээд өндөр горзгор (тэр үед тарган хүүхэд байгаагүй), нүд нь алагласан, нэлээд шартай байрын шинжтэй хүү ирсэн. Тэр маань Хүчээ байлаа. Хэвтээ барилдаанд маш эвгүй, энгэр аваад төвөггүйхэн боочихдог, мань хэддээ классик. Өсвөрт босоо, урд жилийнхээ аварга, бид хэд Хүчээ хошой аварга болно гээд л. Тэгсэн мань эр хэнд ч билээ ялагдаж, хүрлийн төлөөх барилдаанд ялаад чухам л олимпийн аварга болсон мэт хөөрч байгаа төрх нь одоо ч гэсэн нүдэнд минь илхэн санагдана. Эр хүний зам мөр нийлсэн их СҮМО-гийн амьдралд ч цугтаа явлаа бид. Хүчээ бид хоёрын мартагдахааргүй барилдаан бол Осакагийн башёд гараа таллуулаад унасан миний барилдаан. Цаадах чинь элдэвтэй, маш эвгүй, тэр маажиг хөлнөөс юу ч ирж мэднэ. Халз хутгаа этээ, дагуулж хавирна. Классик хүн классик.
Найз минь одоо алга. Наадам давхацсан Нагоя башёгийн халуун өдөр айргаа санасан хэдэн бөхчүүд цуглан ёслоход Хүчээ маань ахын хувьд үг нээж, “Наадам сайхан болж байна аа, миний аав бөх бас сайн уяач” гэж хэлээд сайхан морины дуу дуулж байсан нь тодхон үлджээ. Цааш нь тэрлэх сэтгэлд минь нулимс дүүрээд байна аа, найз минь. Жаргаж байгаа наран ахин мандана аа, найз минь. Сайн төрлийг олж, дутуугаа гүйцээсэн агуу их АВАРГА болж төрөөрэй, миний найз…
PB6ygI This very blog is without a doubt entertaining and amusing. I have chosen many useful things out of this amazing blog. I ad love to go back again soon. Thanks!
Looking forward to reading more. Great blog.Much thanks again. Will read on
Im grateful for the article post.Really thank you! Awesome.
tips on how to lose weight fast WALSH | ENDORA
Just Browsing While I was browsing yesterday I noticed a excellent post concerning
We are a group of volunteers and starting a new scheme in our community.
Great, thanks for sharing this post.Really thank you! Want more.
This very blog is no doubt educating additionally factual. I have discovered a lot of handy tips out of it. I ad love to come back again soon. Thanks a bunch!
Im obliged for the blog.Really looking forward to read more. Awesome.
Thank you for another fantastic article. Where else could anyone get that kind of info in such an ideal way of writing? I have a presentation next week, and I am on the look for such info.
Your style is really unique compared to other folks I ave read stuff from. I appreciate you for posting when you ave got the opportunity, Guess I all just bookmark this web site.
Looking forward to reading more. Great blog article.Really thank you! Really Cool.
Great, thanks for sharing this blog post.Much thanks again. Really Great.
Very neat blog article.Really thank you!
You are my inhalation , I own few blogs and rarely run out from to brand.
This blog post is excellent, probably because of how well the subject was developed. I like some of the comments too.
Fabulous Collection.
excellent points altogether, you simply won a new reader. What could you suggest about your post that you made some days in the past? Any positive?
Hi, I would like to subscribe for this webpage to get most recent updates, thus where can i do it please help out.