Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 02 сарын 20-ноос эхэлнэ

18
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа хамруулдаг. Өнгөрсөн жилээс эхлэн Медипас эмнэлэгт ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа. 2017 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 2-р сарын 20-ноос эхлэх юм байна.

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эхлэх гэж байгаатай уялдуулан Медипас төв эмнэлэгийн хамт олон бэлтгэл ажилдаа ороод байна. Дэлхийн жишигт нийцэхүйц орчин үеийн тоног төхөөрөмжөөр суурилагдсан, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг эрхэмлэн дээдэлсэн Медипас эмнэлэгт үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна гэж тус хамт олон хэлж байна. Энэ нь үйлчилгээ сайтай, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий ийм эмнэлэг хөдөө орон нутагт ганцхан байдагтай холбоотой юм. Жирийн өдрүүдэд амбулаториор тогтмол 100-150 хүн үйлчлүүлдэг байна.

Аливаа өвчнийг эрт илрүүлэн мэдснээр өвчлөлийг бууруулж, зогсоон таны амь насыг хамгаалж чадах юм. Иймээс өвчлөлийг эрт илрүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч,  өвчлөлийг даамжруулахгүй цаашлаад хавдар үүсэхээс сэргийлж чадсан үйл ажиллагаа болдог тул Эрдэнэт үйлдвэрийн ажилчид үнэ төлбөргүйгээр жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ бүрэн хамрагдах нь чухал юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.