Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны бизнес төлөвлөгөөний төслийг хэлэлцэв

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  2017 оны бизнес төлөвлөгөөний төслийн хэлэлцэх хурал боллоо. Хуралд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн,  Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуу болон газар, нэгж, цех хэлтсийн удирдлагууд оролцож, 2017 оны төлөвлөгөөний талаар Эдийн засгийн хэлтсийн мэдээллийг сонсож, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлөв байдлын талаар хэлэлцэв.  Мөн төлөвлөгөөний төсөл боловсруулснаас хойших хугацаанд гарсан үнэ өртөгийн өөрчлөлт, цаашид үйлдвэрлэлээ хэрхэн нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, өртөг зардлыг хэмнэх зэрэг чиглэлээр дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцлоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны бизнес төлөвлөгөөг боловсруулахдаа бүх цех нэгжүүдийн захиалгатай танилцаж, үйлдвэрийн хэмжээнд нэн чухал шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмж, барилгын ажил зэргийг ажлын хэсгийнхэн онцлон танилцуулсан.  Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн бууралттай холбоотойгоор компанийн хэмжээнд хэмнэлтийн бодлого, хямралын эсрэг шат дараатай хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллаж байгаа ч  сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний зардал жилд дунджаар 15 хувиар нэмэгдэж, санхүү эдийн засгийн хүндрэлийн улмаас тоног төхөөрөмжийн шинэчлэл, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт багассан зэрэг тулгамдаж буй асуудлуудыг ч хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх