ТЕНДЕРИЙН УРИЛГА

0
13

Огноо : 2020.03.24

Тендер шалгаруулалтын нэр: Веб аппликейшн файрвол

Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ/202001031

Монгол Улсын Хөгжлийн банк эрх бүхий тендерт оролцогчдоос Веб аппликейшн файрволыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож ирүүлсэн үнийн дүнгээс багагүй байна

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

Тендерийн хамт 1,400,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 04-р сарын 22-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04-р сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутаас цахимаар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19,

Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1111 тоот өрөө

Утас: 70130513-514

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

LEAVE A REPLY

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.