Шинэ хамтын гэрээний дагуу ажилчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр болжээ

26
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэрийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хооронд хамтын гэрээ байгуулан , түүнийгээ мөрдлөг болгон ажилладаг. 2016 оны хамтын гэрээг дүгнэж, шинэ гэрээ байгуулах асуудал дуусах шатандаа орлоо гэж Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга мэдээллээ.

Нийтдээ 114 заалт бүхий хамтын гэрээг заалт тус бүр дээр нь харилцан ярилцаж, хамтын гэрээг хэлэлцэж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Өчигдөр хамтын гэрээг хэлэлцэх асуудал үргэлжилж 114 заалтаас 6 заалтыг дахин ярилцахаар болжээ. Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтын гэрээний заалтуудыг хасуулахгүйгээр батлуулах, ажилчдын цалин хөлс, урамшууллыг  нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд 2017 оны хамтын гэрээнд ажилчдын үндсэн цалинг 10 хувь нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

2017 оны 1-р сарын 6-нд Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулах хамтын гэрээний эхний хэлэлцүүлэг болсон. 12 бүлэг 114-116 заалттай шинэ хамтын гэрээ нь Эрдэнэт үйлдвэр, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулан хэрэгжүүлэх 10дахь удаагийн  гэрээ юм. Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, шинэ хамтын гэрээг баталснаар 2017 оны хамтын гэрээ баталгаажих юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

26 Олон сэтгэгдэлтэй

  1. ҮЭ яах гэж худлаа яриад байнаа. Аль 12 сард захиргааны талаас цалин 10% нэмнэ гэсэн шүү дээ?

  2. Шинэ хамтын гэрээний дагуу ажилчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр болжээ | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    hlgjtcbvev [Link deleted]
    <a href="[Link deleted]
    [url=[Link deleted]

  3. Шинэ хамтын гэрээний дагуу ажилчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр болжээ | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    [url=[Link deleted]
    vgxmwssdmr [Link deleted]
    <a href="[Link deleted]

  4. Шинэ хамтын гэрээний дагуу ажилчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр болжээ | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    sekelmbxcv [Link deleted]
    [url=[Link deleted]
    <a href="[Link deleted]

  5. Шинэ хамтын гэрээний дагуу ажилчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр болжээ | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    vxvlkkktzy [Link deleted]
    <a href="[Link deleted]
    [url=[Link deleted]

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.