Хөшөөнд хайртай дарга нар  

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн хэмжээнд сүүлийн хоёр өдөр Нутгийн удирдлагууд өдөр дараалан хөшөөнүүд дээр ёслол хүндэтгэлтэйгээр цэцэг өргөх хүндэтгэл үзүүллээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн хүмүүний алдар нэрийг мөнхжүүлэх үйлсэд хүндэтгэл үзүүлж байгаа нь сайшаалтай ч өөрсдийн хүрээнд зардал чирэгдэл гарган иргэдээ хамруулалгүй өдөр дараалан цэцэг өргөж байгаад зарим иргэд гайхав. Учир нь өчигдөрхөн Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Ш.Отгонбилэг агсаны хөшөөнд цэцэг өргөх ёслол зохион байгуулагдсаныг эс тооцвол өнөөдрийн цэцэг өргөлт ёстой л илүүдээ гарсан хийрхэл болж харагдлаа. Хэдийгээр Монгол ардын нам, Ардын засаг төрийг үүсгэн байгуулагч Монгол Ард түмний гарамгай хүү Их Жанжины минь төрсөн өдөр өнөөдөр тохиосон ч эл баатрын тухай үйл хэрэг алдар гавъяаг дуурсган сурталчилсан нэг цагийн яриа ч хийсэнгүй. Цахим орчинд амьдарч түүх алгасан утсаа маажиж суугаа хүүхэд залууст танилцуулга сурталчилгаа ч хийгдсэнгүй ээ. Хотын гудамжнаа алхаж яваа хүүгээс Дамдины Сүхбаатар гэж хэн бэ? гэж асуувал  УИХ-ын гишүүн гэж  хариулж мэдэхээр болоод байгаа  түүхээ мартах дөхсөн энэ цаг үед Ерөнхий боловсролын сургуулийн ангиудад яриа таниулга хийсэн бол нүдээ олсон хүндэтгэл болох байлаа.

Эсвэл хөшөөнд цэцэг өргөж цэргийн парадтай зогсох нь дарга болсноо мэдрэх  сэтгэлийн ханамж ч байдаг болсон юмуу өнөөдөр Их Жанжин Д.Сүхбаатартай ойр нөхөрлөж явсан хэмээн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны байрны гадаах 4 хөшөөнд тэр үед найзууд байсан гэж бараг хэлээд цэцэг өргөсөн нь найруулга муутай жүжгийн тавилтгүй драм болж харагдлаа. Өргөөд бай үлээгээд бай Хөшөөнд хайртай дарга нараа …

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

  1. Heya are using WordPress for your site platform? I’m new to the blog world but I’m trying to get started and set up my own. Do you need any html coding knowledge to make your own blog? Any help would be greatly appreciated!

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.