Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 онд гадны байгууллагуудаас авах ажил үйлчилгээний талаар зөвлөлдлөө

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  хэрэгцээнд гадны байгууллагуудаас авах ажил, үйлчилгээний саналуудыг нэгтгэн дүгнэх,төлөвлөж хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах, зохион байгуулах ажлын хэсэг саяхан хуралдаж, хэд хэдэн чиглэлээр шийдвэр гаргасан байна.

Жил бүр Эрдэнэт үйлдвэр ХХК үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээндээ гадны байгууллагуудаас хүн хүч авч ажиллуулдаг. Сүүлийн жилүүдэд  санхүү эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан өөрсдийн боломжоор засвар үйлчилгээний ажлыг хийхээр төлөвлөсөн ч тухайн тоног төхөөрөмжийн технологийн онцлогт нийцүүлэн гадны байгууллагын оролцоо зайлшгүй шаардлагатай болдог байна.Эрдэнэт үйлдвэр гадны байгууллагуудаас авах засвар үйлчилгээгхүн хүч, металл хийц, сервис үйлчилгээ гэсэн 3 чиглэлээр авдаг бөгөөд ихэнх зардлыг сервис үйлчилгээ эзэлдэг байна. Сервис үйлчилгээгэдэг нь нарийн хийцтэй, технологийн өндөр мэдлэг шаардсан  тоног төхөөрөмжийн ашиглалтадхийх засвар үйлчилгээний төрөл юм.

Гадны байгууллагуудаас  авах засвар үйлчилгээний зардалд Эрдэнэт үйлдвэр жилд 3-4 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд энэ онд дээрх зардлыг багасгах бодлого барьж байгааг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг онцоллоо.Ажлын хэсгийн зөвлөгөөний үеэр энэ чиглэлээр тодорхой санал гарган, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, компанийн технологийн удирдлагын автоматжуулалтын хяналт хэмжилтийн багаж хэрэгсэл, цахим ба цахилгааны болон галын дохиоллын тоног төхөөрөмжийн засвар сервис үйлчилгээг өөрийн хүчээр хийх боломжтой тухай санал боловсруулах,  Канад улсын “GE” компаниар Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн тээрмүүдийн хөдөлгүүрүүдэд сервис үйлчилгээ хийх, цаашид ашиглалтын талаар сургалт зохион байгуулах зардлын талаар Эдийн засгийн хэлтэстэй зөвшилцөн, удирдлагуудад танилцуулан компанийн төлөвлөгөөнд тусгахаар болжээ.

Эх сурвалж: www.erdenettoday.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.