“Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сарын аяны тайлан

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

АИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.11.16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолийн дагуу 1 дүгээр сард Эрх зүй нутгийн удирдлагын хорооны нэрэмжит “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сэдэвт сарын аяныг амжилттай зохион байгууллаа.
Төрийн байгууллагууд, Бизнесийн байгууллагууд, Үйлчилгээний салбарын ТББ-ууд гэсэн 3 чиглэлээр 6 шилжин явах туг, дэвтрийг аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, хэлтэс, газар, албадыг хамарсан 29 байгууллага, 19 баг, бизнесийн болон үйлчилгээний салбарын ТББ-ын 14 байгууллагааялуулж, идэвхи санаачлагатай оролцон сарын аяны хүрээнд хийсэн ажлаа тайлагнажээ.
Аяны хугацаанд даваа гариг бүр бизнесийн болон үйлчилгээний салбарын байгууллагуудын туг, дэвтрийг дараагийн байгууллагад гардуулах ажиллагаа буюу хэвлэлийн бага хурлыг 3 удаа зохион байгуулж, аяны хүрээнд хийсэн ажлаа тайлагнах, сайн туршлагаас хуваалцах, аяны ололттой болон цаашид нэвтрүүлэх санал санаачлагын талаар хэлэлцсэн. Уг аяныг амжилттай аялуулсан байгууллагуудыг сурталчилан аймгийн ИТХ-ын цахим хуудсууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээ нэвтрүүлгүүдийг байнга нийтэлж, цацаж байсан.
Тус сарын аяны хүрээнд шилжин явах туг, дэвтэр аялсан байгууллагууд дээр хийгдсэн ажилтай танилцах зорилгоор 1-р сарын 27-ны өдөр Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Б.Оюунбаяр, гишүүн Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас сонгон үйлчилгээний соёл сайжирсан эсэхээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан юм.
“Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сарын аяны хаалтын ажиллагааг 2-р сарын 01-ны өдөр хийж үргэлжлүүлэн 2 дугаар сарын  “Төрөлх Орхон аймаг, түүх, соёл, уламжлал-Бидний бахархал” аяныг албан ёсоор нээлээ.

Эх сурвалж: www.Itkh.orkhon.gov.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх