ШИЛЖИХ ҮЛДЭГДЛИЙН ЗАРИМ ЗАРДЛЫГ БАТАЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

АИТХ-ын ээлжит V хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу “Шилжих үлдэгдлийн зарим зардлыг батлах тухай” асуудлыг хэлэлцэв. Энэ удаагийн тодотголоор 2016 оны он дамжсан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний зардалд 4, шинээр хийгдэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, төсөл хөтөлбөрт 3.3 тэрбум төгрөгийг зарцуулах саналыг төсөлд тусгасан байна. Мөн Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үүднээс аймгийн Засаг дарга Сайдтай байгуулсан гэрээний дагуу тусгай зориулалтын шилжүүлгийн хүүхдийн цэцэрлэгийн түлш халаалтын зардлыг 50 сая төгрөгөөр, болзошгүй аваарын зардлыг 113.9 сая төгрөгөөр тодотгох саналыг ИТХ-ын V  хуралдаанаар хэлэлцүүллээ.

    Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн 106.6 сая төгрөг нь өнгөрсөн оноос жил дамнасан хөрөнгө оруулалтын зардалд, 270 сая төгрөгийг хөрөнгө оруулалт буюу орон сууцны байруудын дээврийн засварт зарцуулах саналыг оруулсан юм. Харин Байгаль хамгаалах санд айл өрхийг “Нако” түлшээр хангах зардлыг 200 сая төгрөг болгон өөрчилж нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид ургамалан хашлага, амьд хашаа хийхэд шилжих үлдэгдлээр найман төсөл арга хэмжээнд 80 сая, Эрлэнэт сангийн шилжих үлдэгдлээр есөн төсөл арга хэмжээнд 264.7 сая төгрөгийн санхүүжилтийн жагсаалтыг тодотгохоор санал орууллаа. Ийнхүү төлөөлөгчид асуудлыг хэлэлцэн баталлаа.
Эх сурвалж: www.itkh.orkhon.gov.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.