Нутгийн зөвлөлийнхэн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг нь хувьсгалын өмнө засаг захиргааны хуваариар бол Түшээт ханы хошууны хойт хэсэг Баруун гүн буюу Бишрэлт гүний хошууны өмнөд хэсэг оршдог. 1924 оны засаг захиргааны зохион байгуулалтаар Богд хан уулын аймгийн Хангай хайрхан уулын хошуу, хойт хэсэг нь мөн аймгийн Авзага хайрхан уулын хошууны нутаг. Харин 1931 оны  II сарын 6-нд батлагдсан “Тус улсын дэвсгэр газрыг шинэчлэн ангилж хуваах тухай” хуулиар аймаг 13, сум 311 болгоход Архангай аймгийн Зүүн Гурванбулаг сум болгон зохион байгуулагдаж, 1938 онд Булган аймаг байгуулагдахад тус аймагт 1942 онд шилжсэн юм байна.1966 онд Авзага сумыг татан буулгаж, ихэнх хэсгийг Гурванбулаг сумтай нийлүүлсэн байдаг. Өдгөө Тогоо, Авзага, Агьт, Бэрх, Хөгнө, Хулст гэсэн 6 багийн  нийт  906 өрхөд 3126 хүн амьдардаг.  Харин Орхон аймаг буюу Эрдэнэт хотноо тус сумын иргэд нэлээдгүй  ажиллаж амьдарч байгаа  төдийгүй  ахмад өндөр настангууд 130-иад байдаг байна. Өнөөдөр тус сумын нутгийн зөвлөлийн дарга Тоджаргал ХХК-ийн захирал Н.Батжаргал Орхон аймагт амьдардаг нутгийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд 30-иад ахмадууд хүрэлцэн ирж, Нутгийн сайхан Булганхангай Гурванбулаг сумынхаа талаар хуучлан хөөрөлдлөө.     




Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

  1. I’m extremely inspired together with your writing abilities as neatly as with the structure on your weblog. Is this a paid subject matter or did you customize it yourself? Anyway stay up the nice high quality writing, it is uncommon to see a nice blog like this one these days..

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.