Саалийн үнээ хөгшин үнээ болсон уу

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монголчуудыг сүүлийн 39 жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэрийг хэдийнээ саалийн үнээ гэж нэрийдсэн нь олон жилийн үр ашгийг нь зон олноороо, зогдор сэтэртэй дарга нар хэдэн талаас нь сааж хишиг буяныг нь нэлээдгүй хүртсэнийх биз. Монголын түүхэндээ цор ганц байсан ,байх эсэх одоо хүндэрч байгаа энэ үйлдвэрт шургалах гэсэн Эрдэнэт хотын төв гудамжнаа сүндэрлэн буй ногоон байшинд суух гэсэн хүмүүсийн санааширал 1990-иэд оноос хүчтэй төрж эхэлсэн гэсэн яриа байдаг. Тэгвэл ирэх онд 40 жилийн нүүрээ үзэж байгаа энэ үйлдвэр хэдийнээ саалийн үнээ байхаа больсон тухай мэдээлэл сүүлийн хэдэн сар дуулдагдах боллоо. Өмнө нь 10 литр сүү гардаг байсан саалийн үнээ өдгөө 5 литр хүрэхтэй үгүйтэй сүү саамаа өгдөг болсон мэдээлэл байгаа юм. Мөн жилээс жилд олборлодог хүдрийн агуулга унаж байгаа гэсэн уул уурхайн салбарынханы нууцхан яриа байна. Тал талаас талцан хувааж идсээр байгаад ашгаа өгөх нь буурч байгаа Эрдэнэт үйлдвэрийг Оросын тал Ростекд өгсөн нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хувь заяа бүрхэг болсон учраас өр төлбөрт явчихаагүй дээр нь 49 хувьд өгсөн байх магадлалтай.

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллахаар ирсэн захирлууд дундаас хамгийн азтай үед ажиллаж байсан Ч.Ганзоригийн үед зэсийн үнэ Дэлхийн зах зээл дээр 8000 гаран байсан нь багагүй их хэмжээний тоглолтуудыг уг үйлдвэрт хийх боломжийг нь өгсөн байдаг. Үүний нэг илрэл нь Жастын Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан явдал юм. Харин ойрын эх сурвалжаар  экс захирал Ч.Ганзоригийг одоогийн захирал Х.Бадамсүрэнгийн оронд ирэх гэнэ яриа өвсөнд үсэрсэн гал шиг асаж байна.  Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хувьд шинэ захиралдаа  арай ядан дасаж, үр дүнгийн урамшуулал олгогдож, цалин хөлс нь нэмэгдэх гэж ядаж байхад дахин солигдох болсонд тийм ч таатай байхгүй байгаа гэнэ. Учир нь Ч.Ганзориг анх Эрдэнэт үйлдвэрт захирлаар ирээд хэвлэлийн хурлын үеэрээ “Би 4 жил чемодан дээрээ сууж байгаад явахгүй ээ” гэж сайхан үгээр Эрдэнэтийнхэнийг хуураад, хэдэн зуун чемодан дүүргэн улмаа өр төлбөрт унагасан нь эргэн ирэх замд нь тушаа болж байгаа гэсэн албан бус сурвалжийн мэдээлэл явсаар байна. Харин Эрдэнэт үйлдвэр саалийн үнээ биш хөгшин үнээ болсон ч Эрдэнэтийн зүг олны сонирхолыг татуулсаар л байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.