ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.СОЁЛЧХҮҮ АХМАДУУДДАА ТУСАЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилсан сайн үйлсийн аян Монгол үндэсний Сар шинийн баярын өмнө улам бүр өргөжиж байна.

Өнөөдөр Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нар Орхон аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний албанд олон жил ажилласан зарим ажиллагсад, ахмад настнуудынхаа гэрт зочилж, амьдрал ахуйтай нь танилцлаа.

Тухайлбал, О.Энхтуяа  ЗДТГ-ын үйлчилгээний албанд тасралтгүй 22 жил ажиллаад гавъяаныхаа амралтад гарсан байна. Нас өндөр болсны улмаас нүдний хараа нь муудсан О.Энхтуяа гуай одоо хүүгийнхээ хамт хоёул тэтгэвэрийнхээ мөнгөөр амьдардаг. Сар шинийн өмнөхөн Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нар сар шинээр хэрэглэх зүйлсийг нь бэлэглэж, түлээ буулгаж өгөхөөр шийдвэрлэв.

       Мөн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч Ц.Баярмаад мөн хэвийн боов, гурил будаа, түлээ нүүрсний тусламж үзүүллээ.
Эх сурвалж: www.Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.