Шуурхайн онцлох: Иргэдээ хянахын тулд ERDENET.mn зайлшгүй бүртгэнэ

0
7
Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор улирдах шатны албан хаагчид цахимаар хуралдаа оролцоод багагүй хугацаа өнгөрч буй. Өнөөдрийн шуурхайн онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
ЗДТГ-т иргэдийн зүгээс 70353511 утсанд санал гомдлоо ирүүлэхэд иргэдийн зүгээс барилгын ажил гүйцэтгэж буй том оврын автомашинууд тоос шороо их босгож автозам руу орж ирж буй тухай мэдээллийг өгсөний дагуу өөрсдийн хариуцлагын дагуу хайрга дайрга асгах хэрэгтэйг Аймгийн засаг дарга С.Батжаргал санууллаа.
Мөн ХЗА-ны дарга С.Ганцогтын мэдээлэлд шар усны үер бууж болзошгүй байгаа, мөн Эрдэнэт ус ОНӨГ-т нийт 704 дуудлага ирсэний дийлэнх нь хотын инженерийн шугам хоолой муудсанаас шалтгаалан бохирын шугам бөглөрөх,подвалийн бохир бөглөрсөн гэх дуудлага зонхилжээ.
Баян -Өндөр, Жаргалант сумын хувьд хаврын мал төллөлт эхэлж нийтдээ 355 толгой мал шинээр бойжиж байна. Хаврын тариалалтанд 2021 онд шаардлагатай 101,86 га талбайд хүнсний ногоо тариалах шаардлага гарсан байна
Улаанбаатар хотод болон бусад орон нутагт цар тахлын халдвар нэмэгдэж байдал хүндэрч байгаатай холбогдуулан Орхон аймаг буюу Эрдэнэт хот руу орох гарах тохиолдол бүрт бүр ойр Жаргалант сум руу явсан ч гэсэн www.erdenet.mn сайтын Орхон аймгийн онцгой комисс цэс рүү зайлшгүй бүртгүүлж байж хөдөлгөөн хийхийг онцлон анхааруулж байна.
Мөн Улаанбаатар төмөр замын зарим удирдлагууд төмөр замын бүс нутгуудад хяналт шалгалт хийж байгаа гэдгээрээ Улаанбаатар хотоос зорчигч тээврийн галт тэрэг ирнэ, Төмөр замын удирдах газраас Эрдэнэт өртөөн дээр ажиллах тухай мэдээллийг Эрдэнэт өртөөний дарга Д.Эрдэнэчимэг хэлсэн. Аймгийн засаг дарга
С.Батжаргал: Эрдэнэт хивс дээр гэхэд УОК-оос зөвшөөрсөн хэмээн ирж ажилласан. Хаана ч, хэн ч, хэзээ ч халдвар авах эрсдэлтэй, томилолтоор явж байгаа хүн халдвар авахгүй гэсэн зүйл байхгүй. Бид аюулгүй байдлаа сахин хамгаалах хэрэгтэй. Иймээс Төмөр замын удирдах газар руу албан томилолтоор Орхон аймагт ирж ажиллах асуудлыг хойшлуулах саналыг АОК-оос хүргүүлэхийг Шуурхай штабын дарга Г.Ганбаатарт үүрэг болгож дарга ч бай шинжилгээтэй ч бай Эрдэнэт хотод томилолтоор тусгаарлалтгүй ажиллаж байгаа байдлыг хяналттай болгоно гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.