ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

0
129

Манай аймгийн хувьд энэ удаагийн шалгалтыг Орхон аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор томилогдсон комисс зохион байгуулагдсан бөгөөд комиссын даргаар Орхон аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд ажиллаж байна. Энэхүү шалгалт Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийг түшиглэн зохион байгуулагдаж байна. Төрийн албаны шинэ хуулиар Төрийн албаны Ерөнхий шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулж төрийн албаны нөөцийг бүрдүүлж байхаар хуульчилсан байдаг. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш ийнхүү 3 дахь удаагаа улс эх орон даяар Төрийн албаны Ерөнхий шалгалт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн шалгалтад орохоор улс орон даяар 13.000 орчим иргэн бүртгүүлжээ. Үүнээс нийслэлд 5.700 гаруй иргэн байгаа бөгөөд бусад нь орон нутагт шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Манай аймагт Төрийн албаны Ерөнхий шалгалтад орохоор 357 иргэн бүртгүүлжээ. Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд шалгалт өгч буй компьютер Төрийн албаны зөвлөлийн сервертэй холбогдсон бөгөөд тус сервер дэх 14.000 тестээс цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар 55 тест шалгуулагчид ирэх аж. Бүх шалгалт тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Энэ удаагийн шалгалтыг зохион байгуулахад Орхон аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, МХГ, Шүүхийн тамгын газар, Аудитын газар, мэдээллийн технологийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна. Шалгалтандаа тэнцсэн иргэд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.