Орхон аймгийн хэмжээнд 2021 оны 3 сарын 28-29 нд РСР шинжилгээг 179 хүнд хийж 15 тохиолдол нэмж батлагдаж 61 , нийт батлагдсан тохиолдол 86 болжээ. Өчигдөр батлагдсан 15 тохиолдлын 13 нь ойрын хавьталаас , 2 нь гадны шинжилгээнээс илэрсэн байна. Нэг нь Булган аймгийн Сэлэнгэ / Ингэт/ сумаас ирсэн иргэн, нэг иргэн нь гоо сайхны салонтой холбоотой. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 67 иргэнийг тусгаарлан эмчилж байна. Үүнээс 61 батлагдсан тохиолдол 6 нь ойрын хавьтал гэр бүлийн гишүүд байна. Эмчилгээ хийлгэж буй батлагдсан тохиолдлуудын биеийн байдал хүндэвтэр 9, хөнгөн 58 иргэн байна . Үүнээс суурь өвчтэй 8, батлагдсан 61 тохиолдлоос 7 хүүхэд, 54 насанд хүрсэн хүн 27 эмэгтэй 34 эрэгтэй байна.
Батлагдсан 15 тохиолдлыг байршлаар нэрлэвэл:
“27-р цэцэрлэг” 1
“Эрдэнэт үйлдвэр” 1
“Тэсэро” 1
“15-р цэцэрлэг” 1
“Онихс паб” 1
“Орхон Эмпати” 1
“Зоогийн газар” 1
“гоо сайхны салон” 1
“ажилгүй иргэн” 5
“тэтгэвэрийн иргэн” 2 байна.
Халдвартын тасгийн ор дүүрсэн, 28-ны өдрөөс Мэдрэлийн тасагт батлагдсан тохиолдлуудаа эмчилж эхэлсэн байна.
Эрдэнэт үйлдвэрийн батлагдсан тохиолдлуудыг хавьталын хамт 100 ортой “Эрдэнэт сувилал”-д тусгаарлаж байна. Бусад тохиолдлыг “Ачит” болон “Очир увидас “эмнэлэгт 40,40 ортой тусгаарлахаар бэлджээ. Нийт 250 хүнийг тусгаарлаж , тандалт судалгаагаар 606 иргэнийг илрүүлж дам хавьтал болох 1395 иргэнийг илрүүллээ. Эдгээр иргэдээс тусгаарлах шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Түргэвчилсэн шинжилгээг 29 байгууллагын 1948 шинжилгээ авч нийт байгууллага хамарсан 2270 хүнд шинжилгээ хийж 5 сул эерэг илэрлээ.Бүгд одоо пср шинжилгээнд хамрагдаж байгаа.
Эрүүл мэндийн салбарын 151 албан хаагч ажиллаж байна .
Шинээр илэрсэн 61 тохиолдлыг багаар ангилбал:
Рашаант баг 2 ,Их залуу багт 3 ,Согоот багт 1, Бүрэнбүст багт 12 ,Уртбулаг 2, Зэст багт 7, Баянцагаан багт 6, Оюут багт 1, Эрдэнэ багт 5 тохиолдол илэрлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1
+1
1