ВАКЦИНЫ 1-Р ТУНД ХАМРАГДСАН 40 ИРГЭН ХАЛДВАР АВЧЭЭ

0
87

Аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ коронавирус халдварын талаарх нөхцөл байдлын мэдээлэл хийлээ. Орхон аймагт вакцины 1-р тунд хамрагдсан 40 иргэн халдвар аваад байгаа бөгөөд 3 хүнд уушгины хатгалгаа, үрэвслийн нэвчдэс бага хэмжээтэй илэрсэн гэв.

        Мөн Орхон аймагт сүүлийн 24 цагийн байдлаар ойрын хавьтлын 7 иргэн коронавирусын халдвар авсан нь батлагдаж нийт батлагдсан тохиолдол 319 болоод байна.
    БОЭТ-өөс 11 хүн гэрийн ажиглалтад шилжсэн бөгөөд хэвтэн эмчлүүлсэн иргэдээс 198 иргэд гэрийн ажиглалтад шилжээд байгаа юм. Одоогийн байдлаар 93 хүн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгчдээс 21 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бол бусад иргэдийн биеийн байдал хөнгөн байна.
     Батлагдсан тохиолдлын 30 гаруй хувь нь хатгаагаар хүндэрсэн шинж тэмдэгтэй байна.  Түүнчлэн нийт батлагдсан тохиолдлын 25 хувийг хүүхэд эзэлж байгаа юм.
        Халдвар гэр бүл, найз нөхдийн хүрээнд өндөр тархаж байгаа бөгөөд эдгээрийн дам хавьтлуудаас батлагдаж байгаа нь халдварлалтын зэрэг өндөр байгааг харуулж байна.  Мөн 31-40 насны  нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог бүлгийн дунд халдвар өндөр тархаж байна. Иймд иргэд найз нөхдөөрөө, олноороо цугларахгүй байх, гэр ажил гэр маршрутыг мөрдлөг болгох хэрэгтэй байна гэдгийг хэлж байлаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.