МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өчигдөр /2017.03.02/ эхэлсэн. Уг тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, алтан медаль хүртлээ.

Тэрбээр 97 кг-д өрсөлдөж, 220 кг шахаж алтан медаль хүртэв.  Энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин хүч сорьсон.

МУГТ Э.Содномпилжээ “Рио 2016” паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдсөн. Паралимпоос хойш  анхныхаа олон улсын тэмцээндээ оролцож ийнхүү бахдам амжилт үзүүллээ.

Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажиллажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.