Т.Тулга, Т.Намуунцэцэг нар Японы бөхчүүдтэй барилдана

0

Монголын баг тамирчдын өнөөдрийн/2021.08.06/ тэмцээний хуваарийг хүргэж байна.

Чөлөөт бөх

  • Эрэгтэйчүүдийн 125 кг – М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө – 19.10 цагт
  • Эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа хүрэл медалийн төлөө – 20.05 цагт
  • Эрэгтэй 65 кг – Т.Тулга vs Такүто Отогүро /Япон/ – 10.30 цагт
  • Эмэгтэй 50 кг – Т.Намуунцэцэг vs Юүи Сүсаки /Япон/ – 10.30 цагт

Хүрэл медалийн төлөө барилдах М.Лхагвагэрэл болон Б.Болортуяа нарын өрсөлдөгчид тун удахгүй тодорно. Харин Т.Тулга, Т.Намуунцэцэг нар эхний барилдаанаа Японы тамирчдын эсрэг хийх болно.

Наймдугаар сарын 5-ны байдлаарх медалийн хүснэгт:

  1. Хятад – 34 алт, 24 мөнгө, 16 хүрэл – нийт 74 медаль
  2. АНУ – 29 алт, 35 мөнгө, 27 хүрэл – нийт 91 медаль
  3. Япон – 22 алт, 10 мөнгө, 14 хүрэл – нийт 46 медаль
  4. Австрали – 17 алт, 5 мөнгө, 19 хүрэл – нийт 41 медаль

69. Монгол – 0 алт, 1 мөнгө, 2 хүрэл – нийт 3 медаль

Хэдийгээр АНУ Токиогийн олимпоос хамгийн олон медалийг аваад байгаа боловч алтан медалийн тоогоороо Хятад илүү учир тэргүүн байранд бичигдэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.