Орхон аймгийн засаг дарга Д.Батлут: Нэг сэтгүүлчийн орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ

26
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр Монгол улсад Үндэсний сэтгүүлзүй тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 104 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа телевиз, сонин, цахим мэдээллийн сайт болон байгууллагуудын удирдах шатны уран бүтээлч, эрхлэгч сэтгүүлчдийг хүлээн авч “Зангиагүй ярилцлага” хийлээ. Орхон аймгийн хувьд  Монголын сэтгүүлзүйн салбартаа улсдаа 2-рт ордог гишүүнчлэлтэй МСНЭ-д бүртгэлтэй 113 гишүүд ажиллаж, энэ салбарт хүчээ үзэж яваа юм. Одоогийн байдлаар идэвхитэй ажилладаг эфирийн 10 телевиз, тогтмол хэвлэл 4, цахим мэдээллийн идэвхитэй ажиллаж байгаа 5 сайт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга онцлохдоо: Төрийн байгууллагын үйл ажиллагааг түргэн, шуурхай ард иргэдэд хүргэж байгаад талархаад  сэтгүүлчдийн “нийгмийн эмч, толь“ болон ажиллаж байгаа их үйлсэд нь амжилт хүсэхийн хамт амьдралын боломж бололцоо тааруу, мэргэжилдээ хайртай олонд үнэлэгдсэн нэг сэтгүүлчийн орон сууцны асуудлыг шийдвэрлэж, энэ зун Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар нийт сэтгүүлчдийг аялуулах болсон тухайгаа мэдэгдлээ. Мөн цаашид нийгмийн салбарт хоёргүй сэтгэлээр цаг минуттай уралдан зүтгэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчдийг шинээр баригдах орон сууцны хөтөлбөрт хамруулан дэмжих боломжийн тухай ярьсан нь Монголын түүхэн дахь анхны сэтгүүлчдийн төлөө дуугарсан засаг даргаар онцлоход хүргэлээ. Хэдийгээр сэтгүүлчид нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолой болон дуугарч, бусдын өмнө түрүүнд явдаг боловч тэдний ар гэрт амьдралын зарим асуудлууд хэдийнээ орхигдсон байх тохиолдол ч олон зүйл дээр харагддаг юм. Энэ үеэр Аймгийн ИТХ-ын ажлын албанд ажилладаг сэтгүүлч Б.Дуламрагчаа МСНЭ-ийн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн”-ээр шагнагдлаа.  


 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

26 Олон сэтгэгдэлтэй

  1. Setguulchiddee bayariin mend hurgey

    ta buhen toriin erhiig barij bga ali neg namd hudaldagdaj bgaa yum bish biz dee

  2. Terrific paintings! This is the kind of info that should be shared around the net. Disgrace on Google for not positioning this submit higher! Come on over and talk over with my website. Thank you =)

  3. cheap cialis overnight delivery
    <a href="[Link deleted]pills color
    is it legal to buy cialis online in canada
    <a href=[Link deleted]uk buy cialis
    where to buy cialis miami

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.