Малаа чанаржуул, онд орохгүй малыг эдийн засгийн эргэлтэнд оруул

0
232

Энэ жил 40 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж тооцвол энэ  өвөл Орхон аймгийн хэмжээнд 140 орчим мянган толгой мал өвөлжинө. Үүнийг хонин толгойд шилжүүлвэл 333 толгой хонь. Ийнхүү хонин толгойд шилжүүлэн нэг өдөрт идэх өвсний нормыг аймгийн ХХААГ тооцож гаргажээ. 9500 тонн хадлан гэдэг бол бүх малыг нэг сар гаргахгүй тэжээх хэмжээний өвс. Харин бусад 2 сард бэлчээрээр байлгана гэж зохицуулсан байдаг байна. Бүр эрт цас унаж огцом хүйтэрвэл мал аж ахуйн өвөлжилт хүндэрнэ. Тиймээс малчид малаа чанаржуулж онд орохгүй малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад онцгой анхаарах хэрэгтэйг салбар яамнаас зөвлөж байна. Орхон аймгийн бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн. Тиймээс уламжлалт мал маллагааг байгаль экологит ээлтэй байдлаар эрхлэх ёстой юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.