Хатан хаан яагаад дандаа цүнхтэйгээ явдаг вэ?

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

Британийн хатан хаан II Элизабет олон нийтийн газар яагаад дандаа гар цүнхээ авч явдаг вэ? Дотор нь чухам юу байдаг юм бол?

Тэгвэл, Британийн хааны гэр бүлийн намтар судлаач Сэлли Беделл Смит гэгч Хатан хааны цүнхэнд үргэлж явдаг зүйлсийг жагсаажээ.

ХАТАН ХААНЫ ЦҮНХЭНД ЮУ БАЙДАГ ВЭ?

  • Толь
  • Уруулын будаг
  • Үзэг
  • Гаа
  • Ойрын харааны шил
  • Нямбайлан нугалж эвхсэн мөнгө. /Зөвхөн ням гаригт авч явдаг ба мөргөлийн үеэр сүмд хандивладаг/

Хатан хаан цүнхээ тогтмол биедээ авч явдаг нь өөрийгөө илэрхийлэх нэг далд хэлбэр гэнэ. Цүнхнийхээ тусламжтайгаар тэр олон нийтийн арга хэмжээний үеэр үг хэлэлгүйгээр шадар туслахдаа өөрийнхөө санааг ойлгуулдаг аж.

Тухайлбал:

  • Хатан хаан хэн нэгэнтэй ярилцаж байгаад цүнхээ нэг гараас нөгөөд шилжүүлбэл яриаг дуусгах болсныг илтгэдэг гэнэ. Ингэснээр түүний шадар туслах эвтэйхнээр тэднийг холдуулах арга бодож олно.
  • Хатан хаан хэрэв гар цүнхээ хоолны ширээн дээр тавивал тэр арга хэмжээг таван минутын дотор дуусгахыг хүсэж байна гэсэн үг.
  • Харин цүнхээ шалан дээр тавивал өрнөж буй яриа, хэлэлцээ түүнд огтхон ч таалагдахгүй байгаа учир бушуухан явахыг хүссэн дохио гэнэ.
  • Цүнхнээс гадна Хатан хаан бөгжөө эргүүлдэг нэг дохио зангаа бий. Энэ тохиолдолд эрхэм дээдсийг яаралтай танхимаас гаргаж, санааг нь амраах хэрэгтэй гэнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.