САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

0

Ардын хувьсгалын 100 жилий ой, Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ой, Монгол улсад Худалдааны салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэдэд өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд шагнал гардууллаа.

            Үүнд Монгол улсын Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний  тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”, Орхон аймгийн “Засаг даргын жуух” бичгээр шагнаж урамшууллаа.
            Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Ганбат нар гардуулан өгсөн.
Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.