Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

0

Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр буву 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08 цаг 00 минутаас орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг аймаг орон нутагт энэ сарын 17-ныг дуустал, Улаанбаатарт 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр зохион байгуулна.

Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс зохион байгуулагчид мэргэжлийн байгууллагатай хамтран хүн бүрийн халууныг үзэж, гарыг нь ариутган, хүн хоорондын зайг баримтлуулж, нэг удаагийн амны хаалт, малгай, бээлийгээр хангаж ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.