НИЙТИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 90 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

0

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны  815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Эрдэнэт хотын 45 жил, Нийтийн ахуйн үйлчилгээний 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Үүнтэй холбогдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан Орхон аймгийн үсчин гоо засалчдыг төрийн одон медаль, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын тэргүүний ажилтан, яамны жуух бичиг,  аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.
  Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгуулагдсан шагналын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар болон Үсчин гоо засалчдын холбооны удирдлагууд оролцлоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.