2022 ОНЫ НИЙТ ТӨСВИЙН 48,7 ХУВИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖИЛД ЗАРЦУУЛНА

0

Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар холбогдох албаны хүмүүсийн хамтаар аймгийн 2022 оны аудитчилагдсан төсвийг өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.

      Аймгийн 2022 оны төсвийн урсгал орлогыг 161,4 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг 10,7 тэрбум төгрөгөөр төсөвлөж, улсын төсөвт 84,0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Ирэх онд доорх томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
–          Уртын гол багт баригдах 260 айлын 5 блок орон сууцны цогцолборын ажил
–          Гэр хорооллын багуудад ИШС, дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэн хийх
–          Агропарк төслийн хүрээнд Жаргалант суманд ногооны зоорь барих ажлыг
–          Нийтийн тээврийн парк шинэчлэлт
–          Хот тохижуулах газрын парк шинэчлэл
–          Гэр хорооллын багуудын гэрэлтүүлгийн тэжээлийн блок, толгой, кабел солих ажил
–          Өмнөд дэд станцын өргөтгөл зэрэг ажлууд тусгагджээ.
     Үүнээс гэр хорооллын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын ажлын 48,7 хувь буюу 24,3  тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн нийт төсвийн 10,5 хувь буюу 6,6 тэрбум төгрөгийг цахимжуулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон орчинг бий болгох болон ковидын эсрэг арга хэмжээнд зарцуулахаар төсөвт тусгажээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.