Шведийн паспорттой байхад бүх зүйл нээлттэй

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрх чөлөөтэй амьдарч, визгүйгээр аялж, татвар бага төлмөөр байна уу? Тэгвэл Швед улсын паспорттой болохыг www.nomadcapitalist.com сайтынхан зөвлөж байна.

Номад Капиталист фирмийн хамт олон дэлхийн 199 орны паспортыг хэд хэдэн үзүүлэлтээр шалгаж, дэлхийн хамгийн “хүчирхэг” паспортыг шалгаруулсан байна. Паспортын эзэмшигч визгүйгээр хэр олон улсад зорчих боломжтой, олон улсын татвар хэр их төлдөг, дэлхийн бусад улс оронд хэрхэн хүлээж авдаг, давхар иргэншилтэй болох боломжтой эсэх мөн эх орондоо болон гадаадад эрх нь зөрчигдөхгүйгээр хэр эрх  чөлөөтэй амьдрах боломжтой вэ зэрэг таван гол үзүүлэлтүүдийг тооцоолсны үр дүнд жагсаалтаа гаргадаг байна.

Швед улсын паспорт жагсаалтын хамгийн эхэнд бичигдсэн бол Афганистаны паспорт хамгийн сүүлд бичигджээ. Харин АНУ эхний 30д ч багтаж чадаагүй байна.

Номад Капиталист фирмийг үндэслэгч Эндрю Хэндерсон, “АНУ-ын иргэн болсноор бүх зүйл нээлттэй болно гэдэг нь эндүүрэл юм.” хэмээн ярьсан байна.

Бельги, Испани, Итали, Ирланд зэрэг улс Шведийн ард бичигдсэн ба жагсаалтын эхний 10-ыг дан Европын орнуудын паспорт эзэлжээ.

Визгүйгээр зорчих боломж болон хувийн эрх чөлөөний үзүүлэлтийн хувьд АНУ-ын паспорт эзэмших нь хангалттай аж. Гэвч хөрөнгөө авч гарах гэсэн баячуудын хувьд АНУ тийм ч “зөөлөн” биш гэнэ. Бусад улстай харьцуулахад АНУ-ын иргэн хаанаас, яаж олсон, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран олсон бүх орлогоосоо татвар төлдөг. Гадаадад амьдарч буй Америкийн иргэд ямар ч татвараас зайлсхийх боломжгүй аж. Өнгөрсөн жил л гэхэд татварын дарамтаас үүдэн урьд хожид байгаагүй олон тооны иргэд АНУ-ын иргэншлээс татгалзсан талаар Форбс сэтгүүлээс мэдээлж байсан билээ.

АНУ-ын паспорт эзэмшигчийг дэлхийн бусад улс оронд хэрхэн хүлээж авдаг  тухайд Словенийн паспорт эзэмшигчтэй адил 35т бичигдсэн нь тус орнуудын паспорттой иргэдийг зарим тохиолдолд гадаадын улс оронд нэвтрүүлэхийг татгалзах эсвэл бүр дайсагнасан хандлагатай хандаж байсантай холбоотой гэнэ.

Шведийн хувьд энэ бүх дарамт байхгүй. Шведийн паспорт эзэмшигч дэлхийн 176 оронд визгүйгээр зорчих ба гадаадад амьдарч буй шведийн иргэд татвараас бүрэн чөлөөлөгдөх боломжтой аж. Үүн дээр Шведийн паспорттой иргэдийг дэлхийн хаа ч найрсагаар хүлээн авдаг байна.

Монгол улсын паспортын хувьд 199 улсаас 136-д бичигдсэн байна. Манай улсын паспортоор 56 улсад визгүйгээр зорчих боломжтой, татварын эрх чөлөөний хувьд хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтсан ба манай паспортыг бусад улс оронд хүлээж авах тухайд АНУ-ын паспортоос өндөр үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн давхар иргэншил хориотой ба хувийн эрх чөлөөний тал дээр үзүүлэлт багатай гарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.