Ираны шахын “Усан нүдэн хатан”

6
Like
Like Love Haha Wow Sad Angry

Ираны хатан хаан. Жирэмслэх боломжгүй гэдэг нь тодорхой болсны дараа Европ руу цөлөгдсөн түүнийг Ираны “Усан нүдэн гүнж” хэмээн нэрлэдэг.

Сорая Сорайя Исфандияри-Бахтиари 1951-1958 онд Ираны сүүлчийн Шах Мохаммед Реза Пехлевийн гэргий байсан юм. Шахаас гэр бүлээ цуцлуулсны дараа Европт цөлөгдсөн цагаас хойш тэрээр шар хэвлэлийн бай болж, үргэлж папараццийн дуранд өртөх болсон гэдэг. Шахын түүнд бэлэглэж байсан нүд унаж, шунан дурламаар гоёмсог сайхан үнэт эдлэл, гоёлтой тэр олон нийтийн арга хэмжээ, гала үдэшлэгт оролцдог байж.

Сорайя Исфандияри-Бахтиари Ираны сүүлийн Шахтай гэрлэж, 1951-1958 онд тус улсын хатан хаан байсан юм.

Сорайягийн залуугийн гэрэл зураг

Сорайягийн залуугийн гэрэл зураг

Сорайя 18 настайдаа Ираны Шахтай танилцжээ.

Сорайя 18 настайдаа Ираны Шахтай танилцжээ.

Сорайягийн амьдрал өнгөн талаасаа тансаг чамин, баян чинээлэг, аз жаргалтай эрх дураараа мэт харагдавч бодит байдал дээр уй гуниг, өвчин зовлон, үр хүүхэдгүйн зовлон гээд олон бэрхшээл байсан гэдэг.

Сорайя 1932 оны зургадугаар сарын 22-нд Ираны Исфахан хотод төржээ. Үзэсгэлэн гоо төгс тэрээр Ираны дипломатч, бахтиарийн сэхээтэн Халил Исфандияри-Бахтиарийн ганц охин, дороо нэг эрэгтэй дүүтэй аж. Лондон, Исфахан хоёрын хооронд бага, залуу нас нь өнгөрсөн Сорайя нэг удаа Лондонд байхдаа Ираны удирдагчийн төрсөн эгч Шамс гүнжтэй танилцжээ.

Ираны сүүлчийн Шах Мохаммед Реза Пехлеви Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед шахаар өргөмжлөгдсөн юм. Египетийн гүнж Фавзиятай гэрлэсэн түүний анхны гэрлэлт салалтаар төгсчээ. Учир нь тэр Шахад удам залгах хөвүүн төрүүлж өгсөнгүй, харин ганц охинтой болсон байна. Шах удам залгах хүүтэй болж, байр сууриа бэхжүүлэх ёстой, үгүй бол түүний дүү Али Реза түүний залгамж халааг авах байлаа.

Шахтай гэрлэсэн Сорайягийн амьдрал эхэндээ зөвхөн үлгэрт л байх ид шидийн гэмээр аз жаргалтай байсан гэдэг.

Шахтай гэрлэсэн Сорайягийн амьдрал эхэндээ зөвхөн үлгэрт л байх ид шидийн гэмээр аз жаргалтай байсан гэдэг.

Шамс гүнж 18 настай Сорайяг дүүд нь тохирох төгс эхнэр гэж үзсэн учир Тегеранд урьж, тэднийг анх уулзуулжээ. Ираны нийслэлд очоод Сорайя хатан ээжтэй хамт зоог барьсан оройн хоолны үеэр Шахтай анх танилцжээ. Тэрхүү хүндэтгэлийн зоогийн дараа Сорайягийн эцэг түүнд “Шах чамайг үнэхээр их таалжээ. Чи түүнтэй гэрлэх үү” гэж асуусан тухай CNN мэдээлсэн байдаг.

Ердөө 24 цагийн дараа тэд сүй тавьж, Сорайя Шахаас анхны үнэт бэлгээ хүлээн авсан нь очир алмазан шигтгээтэй сүйн бөгж байжээ. Сүй тавиад удаагүй байхдаа Сорайя хижиг өвчнөөр өвчилж, хэдэн сарын турш хэвтрийн байдалд байв. Харин энэ хугацаанд Шах өдөр бүр дурлалт бүсгүйнхээ дэрний хажууд үнэт эдлэл, элдэв гоёл авчирч тавьдаг байсан гэнэ.

Сорайя үнэт эдлэлийн цуглуулгаараа алдартай.

Сорайя үнэт эдлэлийн цуглуулгаараа алдартай.

Шах, Сорайя нар 1951 оны хоёрдугаар сарын 12-нд гэрлэжээ. Ингээд 18 настай Сорайя Ираны түүхэн дэх хамгийн залуу хатан хаан болсон байна. Хуримын ёслолын үеэр Сорайягийн бие тааруухан байсан тул эмч түүнийг хуримын даашинзныхаа дотуур ноосон хантааз, хөлдөө ч мөн зузаан ноосон оймс өмсөхийг зөвлөж байсан гэдэг.

Сорайягийн 1967 оны зураг

Сорайягийн 1967 оны зураг

Хуримын гоёл нь Christian Dior загварын ордны тусгайлан урласан, үнэт эдлэл, чулуугаар чимэглэсэн 30 кг жинтэй байсан аж. Харин Сорайягийн бие сул дорой байсан тул удаан зогсож чадахгүй, тиймээс 20 метр урттай даашинзны хормойг 8 метр болгон хасуулж байжээ.

Шах болон залуу хатны амьдрал эхэндээ зөвхөн үлгэрт л орших ид шидийн мэт хөвөрч байлаа. Гэвч Сорайя жирэмслэх чадваргүй гэдгийг мэдсэний дараа тэдний амьдрал нуран унажээ.

1954 оны аравдугаар сард Сорайя 22 настай байхад эмч түүнийг жирэмслэх чадваргүй, хүүхэд тээх боломжтой болохын тулд олон жилийн эмчилгээ шаардлагатай гэдгийг дуулгажээ. Ингээд Шах үр залгах хөвүүнтэй болох боломжгүй гэдгээ мэдсэн байна.

Түүнээс хоёр хоногийн дараа Шахын төрсөн өдөр тохиож, баярын оройн зоогт дүү Али Реза нь байсангүйд Шах ихэд хилэгнэжээ. Учир нь тэр Каспийн тэнгист ан хийхээр явсан байж. Харин удаахь өдөр Тегеран руу буцаж явсан хунтайж Али Резагийн онгоц сүйрч, тэр амиа алджээ. Тухайн үед залуу франц хатагтай Али Резагийн охиныг төрүүлсэн гэдгийг олж мэдэв. Хаан ширээг хэн залгамжлах тухай асуудал ээдрээтэй болжээ. Ингээд гэр бүлийн, бас улс төрийн дарамт шахалтын улмаас Шах, Сорайя нар гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн гэнэ.

Сорайя. 1965 он.

Сорайя. 1965 он.

Тэдний гэрлэлтийг цуцалсан тухай 1958 оны гуравдугаар сарын 14-нд албан ёсоор зарлажээ. Ингээд Сорайя хатан хааны сэнтийгээс бууж, удалгүй Швейцарьт цөлөгдсөн байна. Гэхдээ шах Сорайяг амар жимэр, тав тухай амьдруулах нөхцөл бололцоог сайтар хангаж өгсөн гэдэг. Сорайя Ром, Мюнхен, Парисын хооронд аялж, амьдрах болж, энэ үеэс тэр Европ төдийгүй дэлхий даяар нүд гялбам үнэт эдлэлийн цуглуулгаараа алдаршиж эхлэв.

Cartier, Bulgari, Harry Winston гээд дээдсийн гоёлыг урладаг нэр хүндтэй брэндийн элдэв тансаг эдлэлийг тэр өдөр бүр ээлжлэн сольдог байсан гэдэг.

Тэрээр Францад голдуу аж төрж байсан бөгөөд хэд хэдэн кинонд дүр бүтээж амжсан юм. 1965 онд “Тэр эмэгтэй” гэх түүний амьдралыг өгүүлэх намтарчилсан кинонд өөрийнхөө дүрд тоглож байжээ.

1980-аад онд Исламын хувьсгалын үеэр Иран өмнөх шахын үед түүнд тогтмол олгодог байсан мөнгийг цуцалснаар Сорайя үнэт эдлэлүүдээ худалдаж эхэлжээ. Түүний зүүж явсан Harry Winston-ы очир алмазан шигтгээ бүхий хүзүүний зүүлтийг 1988 оны арваннэгдүгээр сард Женевт болсон Christie-гийн дуудлага худалдаагаар борлуулсан баримт байдаг.

Сорайя Ираны Шахтай гэрлэснээс хойш 21 жилийн дараа 2001 оны аравдугаар сарын 25-нд нас баржээ. Түүний хөрөнгийг дүү Бижан нь өвлөн авсан байна. Эгчийнхээ оршуулгын ёслолд “Одоо надад сэтгэлээ уудлах нэг ч хүн үлдсэнгүй” хэмээн ярьж байсан дүү нь харамсалтай нь долоо хоногийн дараа нас баржээ. Тэднийг бусдад хорлогдсон ч гэх яриа байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 Олон сэтгэгдэлтэй

  1. hard sell the evolution of a viagra salesman by
    <a href="[Link deleted]viagra online
    wo kann man viagra online bestellen
    <a href=[Link deleted]viagra online
    tomei viagra 100mg

Сэтгэгдэл үлдээх