Covid-19-ийн түргэвчилсэн тестийн үнэ хямдарчээ

0
13

Сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж, шинжилгээ өгөх иргэдийн тоо дагаад өссөн. Нийслэл хотын хэмжээнд ганцхан  Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ үнэгүй ПСР шинжилгээ авч байгаа. Харин Covid-19-ийн эсрэг түргэвчилсэн шинжилгээ авах цэгүүд дүүрэг тус бүрд өглөө 09:00 цагаас өдөр 12:00 цаг хүртэл ажиллаж буй.

Халдвар авсан эсэхээ түргэн оношлуулахыг хүссэн иргэд өрхийн эмнэлэгтээ хандан шинжилгээ өгч болно. Ингэхдээ эмнэлгээс өгсөн оношлуураар болон өөрсдийн худалдан авсан тестээр шалгуулна.

Харин эмийн сангуудад худалдаж байгаа түргэвчилсэн тестийн үнэ хямдарсан байна. Эмийн бөөний худалдааний төв болон эмийн сангаар энэ долоо хоногт очиж тодруулахад, сүүлд ирсэн түргэвчилсэн тестийн бөөний үнэ хямдарсан талаар хэлж байлаа. Тодруулбал, зарим эмийн санд өмнө нь 16500 төгрөгөөр зарж байсан тест 10000-11000 төгрөгөөр худалдаж байна.

Гэвч зарим эмийн санд хуучин үнээр буюу 16000-16500 төгрөгийн хооронд зарагдаж байгааг хэлсэн. Учир нь шинэ нийлүүлэлтээ хараахан авч амжаагүй, өмнөх түргэвчилсэн тест дуусаагүй болохыг тайлбарласан. Мөн цөөн тооны эмийн санд 1-3 төрлийн түргэвчилсэн тест худалдаж байна.

Халдвар авсан эсэхийг оношлох түргэвчилсэн тестийг иргэд хувиараа худалдан авч,  өөрөө өөрийгөө оношилж  болох ч “Гэрэгэ” системд бүртгэгддэггүй. Иймд иргэд худалдан авсан тестээ барин өрхийн эмнэлэгтээ ханддаг.

Дашрамд дурдахад, шинжилгээ өгөх иргэдийн тоо нэмэгдсэн ч түргэвчилсэн тестийн хомсдол үүсээгүй, нийлүүлэлт хэвийн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.