Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрснийг ITA баталлаа

0
47

Сэргээштэй тэмцдэг олон улсын бие даасан томоохон байгууллагын нэг ITA (Independent Testing Agency) Оросын 15 настай уран гулгагч Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрснийг баталгаажууллаа.

Уг шинжилгээг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд Оросын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр “Rusada” буюу Оросын сэргээшийн эсрэг байгууллага авчээ.

Гэвч Валиевагаас авсан шинжилгээний хариу түүнийг Оросын шигшээ багийн хамт олимпын алтан медалийн болзол хангасны маргааш буюу хоёрдугаар сарын 8-нд гарсан байна.

Шинжилгээнээс зүрхний “триметазидин” хэмээх хориотой бодис илэрчээ. Сорьцыг Шведийн Стокхольм хот дахь Олон Улсын сэргээшийн эсрэг байгууллагын харьяа бие даасан, итгэмжлэгдсэн лабораторид шинжилжээ.

Улмаар Оросын сэргээшийн эсрэг байгууллагаас Валиевагийн эрхийг хасах шийдвэр гаргасан. Энэ нь түүнийг өвлийн олимпын үеэр ямар ч тэмцээнд оролцохгүй, бэлтгэл хийхгүй байх тухай шийдвэр юм.

Харин Валиева шийдвэрийг эсэргүүцэн Бээжинд бэлтгэлээ хийж байгаа тул Оросын сэргээшийн эсрэг байгууллагаас шийдвэрээ түр хугацаанд түдгэлзүүлсэн байна.

Дараагийн тэмцээн эхлэхээс өмнө Олон улсын олимпын хороо болон Оросын сэргээшийн эсрэг байгууллагаас хамтран шийдвэр гаргах шаардлагатай байгаа аж.

Эх сурвалж: TheGuardian

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.