Япон Улс Монгол Улсыг ОХУ-д шахалт үзүүлэхийг шууд бусаар уриалжээ

0
120

Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши өнгөрсөн ням гарагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзахдаа Украины дайнтай холбоотойгоор ОХУ-д үзүүлэх олон улсын дарамт шахалтад Монгол Улсыг нэгдэхийг шууд бусаар уриаллаа гэж Kyodo News мэдээлжээ.

Японы Гадаад хэргийн сайд Хаяши сайд Б.Батцэцэгт хандан хэлэхдээ, Москва Украин руу довтолсон нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, Ази тивд олон улсын дэг журмыг ганхуулж байна, тиймээс дэлхий нийтийн эв санааны нэгдэл зайлшгүй шаардлагатай гэжээ.

Энэ нь Монгол Улс Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан барууны орнуудтай эвсэхээс татгалзаж буйг илтгэсэн бололтой гэв.

Хариуд нь Б.Батцэцэг сайд Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн тайлбар хийсэн гэж тус Японы ГХЯ-наас мэдэгдсэн байна. Энэ нь Монгол Улс Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан барууны орнуудтай эвсэхээс татгалзаж буйг илтгэсэн бололтой гэж Kyodo News  мэдээлэв.

Энэ байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Украинд гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь нэн чухал гэж хэлснээс өөр Хаяшигийн хүсэлтэд хэрхэн хариу өгсөн нь тодорхойгүй байна гэж Японы засгийн газрын албаны хүн хэлжээ.

Kyodo News “Хятад, ОХУ-ын дунд орших Зүүн Азийн далайд гарцгүй Монгол Улс эрчим хүчний хангамж, худалдаа, цахилгаан эрчим хүчний хувьд хоёр том гүрнээс удаан хугацаанд хамааралтай байсаар ирсэн. Гуравдугаар сарын эхээр Москваг Украинд түрэмгийлснийг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд Монгол Улс түдгэлзсэн бөгөөд НҮБ-ын 193 гишүүний 141 нь дэмжсэнээр эцсийн шийдвэр гарсан.

Хаяши, Б.Батцэцэг нар Гадаад хэргийн сайдын хувиар анх удаа биечлэн уулзсаныхаа дараа Монголын төрийн албан хаагчдыг Японд сургахад зориулж 260 сая иен буюу хоёр сая ам.долларын тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

Хаяши ням гарагт ёкүозүна Харүмафүжигийн дэмжлэгээр 2018 онд байгуулагдсан Шинэ Монгол Харүмафүжи сургуульд зочилсон байна. Японы Гадаад хэргийн сайд мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хэлэлцээ хийлээ.

Тэрээр өнгөрсөн пүрэв гарагаас хойш тав хоногийн хугацаанд Казахстан, Узбекистан улсад айлчилсан. Даваа гарагт Хаяши Япон улсыг зорихын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзана” гэж бичжээ.

Эх сурвалж: Kyodo

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.