“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”- д болох гэр бүлийн өдөрлөгт урьж байна

0
131

Маргааш буюу 2022.05.14-ны 10:00 цагт Цагаанчулуут багт байрлах цэцэрлэгт хүрээлэнд бүх хайраа гэр бүлдээ өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, хүүхэд гэр бүл залуучууд хөгжлийн газар хамтран зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр жүжигчилсэн тоглолт, спортын арга хэмжээ – “Аав Ээж Би” буухиа тэмцээн, урлагийн тоглолт, бүжгийн сургалт, угийн бичгийн ач холбогдлын талаар сургалт, гар зургийн уралдаан зэрэг үйл ажиллагаанууд явагдана.
Орхон аймаг 5-р сарыг “гэр бүлийн хөгжил оролцоо”-ны сар болгон зарлаж гэр бүлд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 4 дэх долоо хоногийн бямба гарагийг гэр бүлийн хөгжлийн өдөр болгон зарласан. Иймд бүх хайраа гэр бүлдээ өдөрлөгийг энэ бямба гарагт зохион байгуулж буй ажээ.

Иргэд Та бүхэн нэгэн өдрийг гэр бүлээрээ дурсамжтай өнгөрүүлж бүх хайраа гэр бүлдээ зориулахыг уриалж байна!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.