Энэтхэг хос ач хүүхэд нэхэж хүү, бэр хоёроо шүүхэд өгчээ

0
88

Энэтхэгийн ахимаг насны нэгэн хос ач хүүхэд нэхэж төрсөн хүү болон бэр хоёроо шүүхэд өгчээ.

Гэрийн эзэн Санжеев Ранжан Прасад хэлэхдээ “Би амьдралынхаа турш олсон орлогын дийлэнх хувийг хүүгийнхээ боловсролд зарцуулсан. Тиймээс жилийн дотор ач хүүхэдтэй болох эсвэл нөхөн олговор авахыг хүсэж байна” гэжээ.

Бид хоёрт бүх зүйл байгаа ч юу ч байхгүй юм шиг санагддаг. Хайрыг хамгийн найдаж байсан хүмүүсээсээ авч чадахгүй, маш азгүй мэт санагдаж байна

Тэтгэвэрт гарсан Энэтхэг хос хүү, бэр хоёроо нэг жилийн дотор ач, зээ төрүүлэх эсвэл 50 сая рупи буюу 675 мянган ам.доллар төлөхийг шаардаж шүүхэд өгчээ.

Засгийн газрын ажилтан байсан 61 настай Санжеев Ранжан Прасад хэлэхдээ, энэ нь түүнд болон эхнэр Садхана Прасадын хувьд сэтгэл өвтгөм эмзэг асуудал болсон бөгөөд тэд цаашид хүлээх боломжгүй гэжээ. Түүний нисгэгч хүү эхнэртэй болоод зургаан жил өнгөрч байгаа аж.

Прасад хүүгээ АНУ-д нисгэгчийн мэргэжлээр бэлтгэхэд зориулж 3.5 сая рупи (47,300 ам.доллар) зарцуулсан гэж тооцоолжээ.

Сэтгүүлчид хүү, бэр хоёртой холбогдсон ч тэд мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.

“Асуудлын гол нь энэ насанд бидэнд ач зээ хэрэгтэй байгаа ч тэд (хүү, бэр) биднийг боддоггүй. Тэд нэг талаараа биднийг өвөө, эмээ болгон баярлуулах гэж гэрлэсэн гэж найдсан. Бид хоёрт бүх зүйл байгаа ч юу ч байхгүй юм шиг санагддаг. Хайрыг хамгийн найдаж байсан хүмүүсээсээ авч чадахгүй, маш азгүй мэт санагдаж байна” хэмээн ярьжээ.

Шүүх тэдний өргөдлийг хүлээн авч, Даваа гарагт хойд Уттаракханд мужийн Харидвар хотод шүүх хурал хийхээр товлосон гэж хэвлэлүүд мэдээлжээ. Мөн сэтгүүлчид хүү, бэр хоёртой холбогдсон ч тэд мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.

Эх сурвалж: Today

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.