Интернетийн хурд 2020 гэхэд 10 дахин нэмэгдэнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг баталсны дагуу Монгол Улсыг Ази, Европтой холбосон өндөр хурдны сүлжээ буюу интернетийн хурдыг 2020 он гэхэд 10 дахин өсгөхөөр болжээ.

Үүнийг “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-д тусгасан байна. Цаашлаад 2025 он гэхэд интернетийн хурд 80 дахин өсөх боломжтой болж байгаа юм.

Өнгөрөгч 2016 онд улс даяар интернетийн гадаад урсгалын суурь хурд 120 гигабит/секунд байсан бөгөөд ирэх дөрвөн жилийн дотор энэхүү хурдыг 10 дахин буюу 1.2 терабит/секунд, дараагийн таван жилд найм дахин буюу 9.4 терабит/секунд болгох юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх