RFC Mongolia & RFC Bulgankhangai 2022 авто уралдаан Булган аймагт болно

0
103

Булган аймаг 2022 оныг “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ” болгон зарласан. Бүс нутгуудын онцлог, аялал жуулчлалын ялгамжийг харгалзан үзээд өмнөд бүс нутаг буюу ТҮҮХ, СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС болгон зарласан сумдуудыг хамарсан дараах эвентийг зарлаж байна. Энэ бол Булган аймгийн өмнөд хэсгийн сумдуудын түүх соёлын дурсгалт газрууд айраг, тал нутгийн нүүдэлчдийн амьдралыг сурталчилах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдээд буй Цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх зорилгыг нэгтгэсэн, Олон улсын зэрэглэлийн RFC буюу RAINFOREST CHALLENGE бартаат замын автомашины уралдаан юм. Энэ удаагийн уралдаан нь RFC Bulgankhangai 2022 нэртэйгээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Хурд, Хүч, Эв нэгдэл, Ур чадвар, Шандас шалгасан RFC нь авто уралдааны хамгийн үзүүштэй төрлүүдийн нэг бөгөөд уралдаан 2022.07.06-09-ний өдрүүдэд Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод, Гурванбулаг, Рашаант сумдыг хамран зохион байгуулагдана.

Алдартай тамирчид, Олон улсад нэр хүндтэй багуудын хүчирхэг тулааны дараа Булган нутгийг сурталчилсан нэвтрүүлэг, контентууд дотоодод болон Олон улсад Булган аймгийг тодорхой хэмжээнд таниулна гэдэгт эргэлзэхгүй байна.Эрхэм та бүхнийг урьж байна
#ШинэХөгжлийнЗам #VisitBulgan #Bulgankhangai2022 #RFCMongolia #MOF #ЦөлжилтийнЭсрэгДууХоолой

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.