Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 17-ноос 26 хүртэл Е-Mongolia аппликейшнээр бүртгэнэ

0
146

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил аймгийн хэмжээнд 2200 хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн суралцахаас 300 гаруй нь хувийн сургуульд суралцаж, үлдсэн нь хамран сурах тойргийнхоо сургуульд элсэх юм.
Цэцэрлэгийн бүртгэл орон нутагт энэ сарын 19,20-ны өдрүүдэд уламжлалт байдлаар явагдах учир эцэг эхчүүд хамран сурах тойргийнхоо цэцэрлэгт очиж бүртгэлээ хийлгэнэ.
Харин нэгдүгээр ангид элсэн сурагчид энэ сарын 17-26-ны хооронд  Е-Mongolia аппликейшнээр бүртгүүлж, мэдээллээ баталгаажуулах юм.  Үүний дараа энэ сарын 27-30 хүртэл тухайн сургууль анги бүлгийн хуваарилалтыг хийж, эцэг эхчүүдэд эргэн мэдээлэх ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.