ТЕХНОЛОГИЙН САХИЛГА БАТ, АЖИЛДАА ЭЗЭН БОЛСОН БАЙДАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЭХЭД ЧУХАЛ ТҮЛХЭЦ БОЛЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Баяжуулах үйлдвэр 2017 онд баяжмал дахь металл гаргалтыг зэсээр 86,7 хувь, молибденоор  40,0 хувьд хүргэнэ гэж  төлөвлөсөн. Тэгвэл оны эхний 2 сарын байдлаар зэс авалт 88,42 хувиар, молибден авалт 52,0  хувиар биелж, төлөвлөгөөт үзүүлэлтүүд  давж биелсэн байна. Төлөвлөгөөт зорилтууд ийнхүү оны эхнээс амжилттай биелж байгаад ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа талаар Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч М.Отгон ийнхүү ярилаа.

2017 он гараад эхний 2 сарын байдлаар Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт өндөр хувьтай биелж байна. Энэ бол  Ил уурхайгаас ирж буй хүдрийн  баяжигдах чадвар сайн байгаатай холбоотой.  Нөгөөтээгүүр  металл авалтыг сайжруулах чиглэлээр  Баяжуулах үйлдвэрийн зүгээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.  Хүдэр нунтаглалтын 1-р шатанд ажилладаг  Грат-1400 насоснууд  урьд нь ихдээ 170-175 цаг, багадаа 100 гаруй цаг ажилладаг байсан.  Үүнийг солихдоо нөгөө насосыг шилжүүлдэг. Энэ нь технологийн процесст нэлээн их савлагаа үүсгэдэг байсан. Өнгөрсөн жил энэ насосны сайжруулалтын ажлаар бид инноватор цом авсан. Энэ ажлаа  үргэлжлүүлэн бүх насосоо ремен дамжуулгатай болгосон. Үүнээс шалтгаалан насосууд 350-400 цаг ажиллаж байгаа. Урьд нь тасралтгүй ажиллалаа гэхэд 7 хоногийн дараа насосыг шилжүүлдэг байсан бол одоо 15-17 хоногт насос шилжүүлснээр  технологийн процессын тогтвортой байх боломжийг хангаж байна. Энэ бол технологийн процесст  сайн  нөлөө үзүүлж байгаа юм. Түүнээс гадна зэс молибдений циклд бид задгай хэсгийг нь боловсруулан  ажиллаж байна. Энэ нь зэс молибдений металл авалтыг барих, металл авалтыг дээшлүүлэх, чанарын үзүүлэлтүүдийг тогтмол барих зэрэгт эерэг үзүүлэлтүүдийг авчирч байгаа юм. Мөн бид 2-р сарын 1-нээс нэг сарын хугацаанд 8-р тээрэмд техникийн ус өгч ажиллалаа.  Ингэснээр  7, 8-р тээрмийн материалыг 4-р очередэд өгч ажилласан. Эндээс судалгаа шинжилгээ  хийж үзэхэд техникийн усаар ажилласан нь эргэлтийн усаар ажилласантай харьцуулахад молибдений металл авалтыг 10 хувиар өсгөх  урьдчилсан тооцоо  гарсан. Түүнээс гадна манай  ажиллагчдын технологийн сахилга бат, ажилдаа эзэн болсон байдал үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлэхэд чухал түлхэц  үзүүлж байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй гэв.

 Эх сурвалж: www.erdenettoday.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх