Самар түүхээр явсан иргэд осолджээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Сүүлийн жилүүдэд  БНХАУ-ын иргэд  их хэмжээний самар  авах сонирхолтой  Монголын тал нутгаар самар авна гэсэн зорилгоор ирэх болсон.   Үүнээс шалтгаалан  Монгол улсын иргэд ч  байгалиас нь     өөрсдийн гараар түүн Хятадуудад дамлан худалдаалах болсон билээ. Санхүү эдийн засгийн энэ хямралын үед хүйтэн сэрүүний улирал ирсэн байхад Орхон аймгийн  иргэд Сэлэнгэ  аймгийн нутаг дэвсгэрт самар түүхээр яваад  өнгөрсөн сарын 13-ны өдрөөс хойш сураггүй болжээ.  Тус аймгийн Хүдэр сумын Баянцагаан багын нутагт Онцгой байдлын газраас эрэн хайж  12 сарын 4-ны өдөр Баруун моностой гэдэг газраас  иргэн Г, Н нарын хөлдөж осгосон цогцосыг олсон байна.  Эрэн хайх ажиллагаанд хоёр иргэний гэр бүл ах дүү нар  хамтран  оролцож самналт хийсэний дараа олсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх