2017 онд эмэгтэй тэрбумтны тоо нэмэгджээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

1. Лилиан Беттанкур

“Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг танилцуулсан билээ. Тус жагсаалтад нийт 2043 хүн хамрагдсаны 227 буюу 11 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй тэрбумтан жилийн дотор 25 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Тэдний нийт хөрөнгө 852.8 тэрбум доллар болж байна.

2017 оны эмэгтэй тэрбумтны чансааг Лилиан Беттанкур тэргүүлжээ. Түүний хөрөнгө 39.5 тэрбум доллараар үнэлэгдсэн байна. Лилиан Беттанкур нь L’Oreal компанийн үүсгэн байгуулагч Эжена Шулерын охин, өв залгамжлагч билээ.

Тэрээр тус компанийн 33 хувийг хувьцааг эзэмшдэг. Лилианыг шүүх өөрийн хөрөнгөө удирдах чадваргүй болж байгаа гэсэн дүгнэлт гаргасан аж. Улмаар 2011 оноос хойг Лилианы хөрөнгийг түүний охин Франсуаза Беттанкур Мейер болон хоёр ач нь удирдаж байна. Өнөөдөр L’Oreal компанийг түүний ач Жан-Виктор Мейер удирдаж байгаа аж.


2. Элис Уолтон

Walmart сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагчийн ганц охин Элис Уолтон чансааны хоёрт бичигджээ.

Түүний хөрөнгийг Forbes 33.8 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна.


3. Жаклин Марс

Жаклин Марс эмэгтэй тэрбумтны чансааны гуравт жагсчээ. Түүний удирддаг Mars компанийг 1911 онд өвөө нь хувийн гал тогоондоо үүсгэн байгуулж байсан түүхтэй. Mars компанийн эзэмшилд M&M’s, Milky Way, шоколад Dove, будаа Uncle Ben’s, болон амьтдад зориулсан таван брэнд бүтээгдэхүүн багтдаг.


4. Мария Франка

Дэлхийн хоёрдугаар дайны дараа эцгийнхээ Ferrore компанийг өвлөн авсан Мишель Феррерогийн эхнэр Мария Франка дэлхийн баян эмэгтэйчүүдийн чансааны дөрөвт багтаж байна. Ferrorе компанийн эзэмшилд Nutella, Kinder Chocolates, Ferrero Rocher болонTic Tac брэндүүд багтдаг.


5. Сюзанна Клаттен

Сюзанна Клаттен ахынхаа хамт Штефан Квандтын хамт BMW –ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг. Мөн тэрээр Altana компанийн эзэн билээ. Түүний хөрөнгө 20.4 тэрбум ам.доллараар үнэлэгддэг аж.


6. Лорен Пауэлл Жобс

Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс өөд болсны дараа түүний Disney-н хувьцааг Лорен Пауэлл Жобс эзэмших болсон. Мөн тэрээр 2006 оноос Apple компанийг удирдаж байна. Түүний хөрөнгийг Forbes 20 тэрбум гэж үнэлжээ. Тэрээр дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн чансааны зургаадугаар байрт бичигдэж байна.


7. Жоржина Райнхарт

Австралийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Жоржина Райнхартын хөрөнгийг Forbes 15 тэрбум ам.доллараар үнэлжээ. Тэрээр дэлхийн баян эмэгтэйчүүдийн чансааны долдугаарт бичигдэж байна. Түүний орлогын эх үүсвэр нь төмрийн хүдэр. Иймээс түүний орлогын хэмжээ байгалийн баялгийн үнээс хамаардаг. Тэрээр Hancock Prospecting компанийг эцгээсээ өвлөн авсан байдаг юм.


8. Эбигейл Жонсон

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн чансааны наймдугаарт Эбигейл Жонсон багтжээ. Түүний хөрөнгийг Forbes 14.4 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна.


9. Айрис Фонтбон

Айрис Фонтбоны хөрөнгө энэ жил 13.7 тэрбум доллараар үнэлэгдэж, улмаар дэлхийн баян эмэгтэйчүүдийн есдүгээрт оржээ.


10. Карл Альбрех

Карл Альбрех нь өөрийн том ах Тео Альбрехын хамт гэр бүлийн дэлгүүрээ өв залгамжлан авсан байдаг. Улмаар гэр бүлийн бизнесээ Aldi компани болгон өргөжүүлжээ. Түүний хөрөнгийг Forbes 13.6 тэрбум ам.доллараар үнэлж, дэлхийн баян эмэгтэйчүүдийн эхний 10-т багтаажээ.

ЭХ СУРВАЛЖ: FORBES

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.