Өөрөө өөртөө шүдний эмч болцгооё! Шүдэн дээрх өнгөрийг хэрхэн арилгах вэ?

1
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Амны хөндийн эрүүл ахуйг муу сахиснаар таагүй асуудлууд үүсэхээс гадна шүдэн дээр зузаан өнгөр тогтох эрсдэл нэмэгдэнэ. Шүдний өнгөрийг шүд арчилгааны үнэтэй эмчилгээний тусламжтайгаар арилгадаг, гэвч та өөрөө энгийн байгалийн хольцын тусламжтай өнгөрөө арилгаж болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Өнөөдөр бид танд шүдний өнгөр арилгах, мөн шүдийг цайруулж амны хөндийг эрүүлжүүлэх байгалийн 4 аргыг танилцуулах гэж байна.

  1. Нимбэгний шүүс Нимбэг нь цайруулах үйлчилгээтэйгээс гадна таны шүдний чулууг арилгаж чадна. Энэ аргыг тогтмол хэрэглэж болохгүй, учир нь нимбэгний хүчил нь шүдний пааланг гэмтээж төрөл бүрийн өвчин үүсэхэд нөлөөлж чаддаг. Энэ аргыг хэрэглэхийн тулд ½ аяга нимбэгний шүүсийг ½ аяга бүлээн устай холиод дараа нь амаа 5 минутын турш сайтар зайлах хэрэгтэй.
  2. Гүзээлзгэнэ Гүзээлзгэнэ нь шүдэн дээр тогтсон өнгөрийг амархан арилгадаг тусгай нэгдлүүдийг агуулдаг. Тэд лимоны шүүс шиг идэмхий биш, тиймээс та тогтмол хэрэглэхэд аюулгүй. Өнгөрийг арилгахын тулд 7 минутын турш жижиглэсэн гүзээлзгэнээр шүдээ арчихад л хангалттай.
  3. Яншуй Яншуйны навчийг жижиглээд шүдэн дээрээ тавь. 5 минут хүлээсний дараа амаа бүлээн усаар зайлаарай. Энэ аргыг өдөр бүр давтан хийвэл шүдэн дээрх өнгөрийг үр дүнтэй багасгах болно.
  4. Шүдэн дээр өнгөр үүсэхээс сэргийлэх арга Хэрхэн гэрийн нөхцөлд шүдний өнгөр үүсэхээс сэргийлэх холимгийг бэлтгэх вэ?
  • Орц: 2 цайны халбага хийжүүлсэн ус 2 цайны халбага хүнсний сод 1 цайны халбага шүдний оо 1 амны халбага ус
  • Хэрхэн бэлтгэж хэрэглэх вэ?

Бүх орцоо саванд хийж оо шиг болтол сайтар холиод дараа нь өдөр бүр шүдээ 4 минутын турш угаагаарай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

  1. 7D4D8Z Merely a smiling visitor here to share the love (:, btw outstanding style. аЂа‹аЂ Better by far you should forget and smile than that you should remember and be sad.аЂ аЂа› by Christina Georgina Rossetti.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.