АН-ын гишүүд, дэмжигчид фракцгүй намын төлөө Ц.Ойдовыг дэмжиж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Ардчилсан намын хорооны даргад 5 хүн нэрээ дэвшүүлээд байгаа билээ. Тэдний нэг бол Ардчилсан намын шинэ залуу үеийн төлөөлөл болсон Ц.Ойдов юм. Фракцгүй намын төлөө хэмээн уриалж буй Ц.Ойдов нь 2016 оны сонгуулиар Яргуйт багт нэр дэвшин аймгийн ИТХ-д Ардчилсан намын гурван төлөөллийн нэг. Улмаар ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын үүрэгт ажлыг хийж буй эрхэм. Ямар нэгэн бүлэг, фракцын талд илт үйлчилдэггүй, итгэл үнэмшлийнхээ хүрээнд асуудалд ханддаг гэж түүний талаар намынх нь гишүүд тодорхойлдог байна. Залуу үеийн манлайлал болсон Ц.Ойдов нь бүтээн байгуулалтыг ихэд дэмждэг төдийгүй олон арван ажлын байрыг бий болгосон бараан захыг ажиллуулдаг гэдгээр нь нийгэмд танигдсан юм. Улс төрийн хүрээнд Орхон аймгийн Ардчилсан намыг эв нэгдэлтэй, шударга ёсыг эрхэмлэсэн  хувь хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрхийг хамгаалагч алсын хараа цэгц бодлоготой улс төрийн хүчин болгохын төлөө Ц.Ойдов тууштай ажиллахаа мэдэгджээ. Мөн намын залуу халааг бэлдэж Ардчилсан намын үнэт зүйл, үзэл санаа зарчмыг манлайлан тээгч шинэ, залуу улс төрийн манлайлагчдыг бойжуулах нь ямарч улс төрийн хүчний зорилго зорилтуудын нэг юм. Улс төрийн хүчнийг ямар нэг фракц, эвсэлд хуваахгүй эвийг эрхэмлэж нэг зүгт хамтдаа алхаж чадах Ардчилсан намын шилдэг боловсон хүчнүүдийн нэг гэдэгийг Орхон аймгийн Ардчилсан намын журмын нөхөд нь үнэлдэг юм билээ. Тийм дээ ч Уурхайчин соёлын ордонд Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчидтэй хийх уулзалтын үеэр намын журмын нөхөд болоод гишүүд, дэмжигчдийн халуун дулаанаар хүлээн авч буй байдлаас харагдаж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх