СОНГОЛТГҮЙ СОНГОЛТ

38
Like
Like Love Haha Wow Sad Angry

Ухаант аав энэрэлт ээжийнхээ эрхэм сургаал юуг дагаж мөрдсөөр ирсэн Ц.Ойдовын амьдралын зарчим бол “хөдөлмөрлөх “гэдэг энгийн хэрнээ агуу үгээр илэрхийлэгддэг. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлж  амьдарлыг бий болгодог гэдэгт тэр итгэдэг. Санаж сэдэхийн уул уурхай, бодож тунгаахын далай тэнгис, хийж бүтээхийн өрнүүн хөдөлмөр Цэвээний Ойдовт бий. Ухаант хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэгчлэн бодож ярих, боловсруулж тунгаах нь түүний мөн чанар. Бусдаас тэр будаа сороогүй. Өөрийн ухаанаар өнөөгийн амьдралаа цогцлоож олон мянган хүнийг амьдралд хөтөлсөн ачтан. Эрх чөлөөтэй ардчилсан орны төрийг бүх шатанд удирдаж чадах, ардчилсан үнэт зүйлтэй, зан чанар нь төлөвшсөн, монгол орныхоо онцлог, түүх соёлын талаар өргөн мэдлэгтэй, санхүүгийн сахилга бат сайтай боловсон хүчин бол хаанаас нь харсан Ц.Ойдов. Тэр урваж шарвахгүй, шантрахгүй, тууштай нэгэн. Намын даргаар сонгогдох нь түүний их үйлсийн эхлэл төдийгүй гишүүд дэмжигчид ард түмнийхээ төлөө түүний хийх ажил хязгааргүй. Тэр дөнгөж эхэлж байна. Түүнийг дутуу үнэлэх хэрэггүй. Ардчилсан намын эв найрамдалтай фракцгүй болгох бодлого нь түний санал сэдлийн эхлэл. Тэр хэн нэгэнтэй тэмцэлдээгүй, хэн нэгэнтэй уралдаагүй. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нь улс орныхоо ирээдүйг итгэлтэйгээр авч явахын тулд өнөөгийн нийгмийн бодит байдлыг дүгнэн намынхаа үзэл баримтлалыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болж буйг Ц.Ойдов олж харан намын даргад нэрээ дэвшүүлж буй зоригтой, хүсэл тэмүүлэлтэй нэгэн. Иймч учираас тэр олон чадварыг өөртөө суулгасан сонголтгүй сонголт гэдгийг сануулья.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх